Төв аймагт 198 бог мал үерт урсаж хорогджээ

Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү гэх газар наймдугаар сарын 5-ны 17:00-18:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас бог мал үерт урсаж хорогджээ. 

Тодруулбал, тус сумын харьяат малчин Э-ийн 198 бог мал үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Баянцагаан сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 7-ны 23:00 цагт ирүүлсэн байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.