Драгон автовокзалыг Толгойтын “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэнэ
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь 08 сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Шинээр нүүж очих хэсэг нь одоогийн Драгон автовокзалын талбайгаас тав дахин том, хүлээлгийн танхим 2.7 дахин том аж.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.