Наймдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэлжээ
2023 оны наймдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэлжээ.
Өнгөрсөн сараас Монгол Улсын 1.2 сая гаруй хүүхэд бүрд 100,000 төгрөгийн тэтгэмжийг олгохоор болсон. 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжээс 110 мянган хүүхэд хасагдаад байсан юм.
Өмнө нь хүүхдийн тэтгэмж авч байсан дансны мэдээлэл өөрчлөгдсөн бол E-Mongolia системд хандан баталгаажуулах шаардлагатай аж.
Харин шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mn, E-mongolia.mn системээр бүртгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.