Шугам холболтын ажил хийж байсан иргэн шороонд дарагдан, нас баржээ
Бохирын шугамын хоолойн холболт хийж байсан ажилтан шороонд дарагдаж амиа алджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд бохирын шугамын хоолойн холболт хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 17:14 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:41 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан Э/26 настай, эрэгтэй/ нь 3 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан байсныг 30 минут ажиллаж цогцсыг гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.