Охиныг агаараас эрэн хайхаар Дорноговь аймгийн Мандах сум руу нисдэг тэрэг явуулжээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө эрэн хайж байна.

Эрлийн ажиллагааг агаараас үргэлжлүүлэхээр өнөөдөр 07:04 цагт Дорноговь аймгийн Мандах сум руу нисдэг тэрэг явуулсан байна.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ-1111 дугаартай нисдэг тэрэгт нисгэгч нэг, инженер нэг, цагдаагийн ерөнхий газрын таван алба хаагч эрэн хайх ажиллагаанд оролцохоор явжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.