Б.Дэлгэрсайхан: Үндсэндээ "хайруулын таваг" дээр суучихлаа

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдохоор яригдаж буй Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар тодруулга өгөв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Энэ албан тушаалд намын даалгавар гээд шууд тулгасан. Үндсэндээ "

Өмнөх сайдын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг харж байж тодорхой шийдвэр гаргана. Одоохондоо албажиж шийдвэр гараагүй байна. Яг одоо ийм тийм гэсэн төлөвлөгөө алга. Ажилтайгаа танилцана. Энэ зөвхөн өнөөдрийн асуудал биш олон жил ужгирсан. Энэ богино хугацаанд ийм тийм юм хийнэ гэж амлаж чадахгүй. Урт хугацааны бодлого барина гэж төлөвлөж байна. Өмнөх сайдын асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад явах байх.

. Би худлаа ярьж, амламааргүй байна.

Миний бие УИХ-ын гишүүнээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Ямар нэг тендер, асуудалд орж байгаагүй. Аль 2013 оноос хойш өмдөө шувтлаад шалгуулсан. Ямар нэг юм олсон уу? Одоо ингэж гэзэг ороох хэрэг байна уу гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.