Цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар өчигдөр цас оржээ.

Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл ОБГ-т бүртгэгджээ. 

Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ.

. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.