Барилгын талбайгаас олдсон үлэг гүрвэлийн яс 90 сая жилийн тэртээх Цэрдийн галавын үед хамаарчээ

Хятадын палеонтологичид 90 сая жилийн тэртээх Цэрдийн галавын үед хамаарах үлэг гүрвэлийн чулуужсан яс илрүүлсэн.

2021 оны зургаадугаар сард Зүүн Хятадын Ганжөү хотын Ганьсянь дүүргийн барилгын талбайгаас олдсон яс нь үлэг гүрвэлийн араг ясны 40 орчим хувь байсан бөгөөд бүрэн бүтэн хадгалагдсан байдлаараа дэлхийд ховорт тооцогддог юм.

Мөн уг чулуужсан яс нь шинэ төрөл зүйлийнх гэж үзэж, “Gandititan cavocaudatus” хэмээн нэрлэжээ. 

Жянши мужийн геологийн музей Хятадын Гео шинжлэх ухааны их сургууль /Ухань/ болон Жянси мужийн Геологийн судалгааны хүрээлэнтэй хамтран сэргээн засварлах, судалгааны ажлыг мөн онд эхлүүлжээ.

Шинэ титанозавр сауроподын төрөл зүйл нь Титанозавр хэмээх аварга том үлэг гүрвэлийн төрөлд багтдаг гэж Хятадын төв нутгийн Хубэй муж дахь геологийн шинжлэх ухааны их сургуулийн төслийн багийн ахлагч Хан Фэнлу ярьсан байна.

424825822 786851680127784 7678360035090780919 n

Маш сайн хадгалагдаж үлдсэн нугаламуудаар нь үлэг гүрвэлийн биеийн уртыг 14 метр хэмээн нарийн тооцоолсон бөгөөд энэ нь сауроподуудын дотор харьцангуй жижиг биетэй гэсэн үг.

Эл олдвор нь Цэрдийн галавын үеийн төрөл зүйлүүдийн хувьсал, палеогеографийн тархалтыг судлахад ихээхэн ач холбогдолтой ажээ.

424811382 786851673461118 8902650072221555765 n

424818295 786851710127781 2568769007743911350 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.