“Дашчойлин” хийдийн нэрэмжит барилдаанд Э.Мөнхжаргал арслан түрүүлжээ

Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интэрнэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтанжолоо” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Еркебулан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарлаа.

425755586 708819494573776 9204267928963534371 n

Шөвгийн наймд аймгийн арслан Ш.Отгонтөгс, Т.Сайханжаргал, Д.Алтанцоож, аймгийн заан Ч.Даш нар үлдэв. Мөн түрүү бөхөд “Италта” ХХК-иас итали хромон гутлыг уламжлал ёсоор бэлэг болгон гардуулав.

425800200 708819577907101 1441278439618536639 n

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.