Валентины баяраар хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 120 дуудлага иржээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2024 оны хоёрдугаар сарын 14/ өдөр нийт 2114 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1765, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
Мөн гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 34 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Өчигдөр гэгээн хайрын баярын өдөр тохиосон. Гэвч энэ өдөр хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 120 дуудлага хүлээн авсан байна.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63, эрүүлжүүлэгдсэн 157 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.