? Тэргүүн хамба Д.Жавзандорж монгол хэлээр ном айлтгаж, сүсэгтэн олонд насны авшиг хүртээж байна
Өнөөдөр /2024.02.18/ Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн есөны билэгт сайн өдөр.
Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам хуврагуудын хамтаар монголоор ном хурж байна.
Мөн энэ үеэр сүсэгтэн олон болон лам хуврагуудад насны авшиг хүртээх юм. Энэхүү арга хэмжээ Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд 11:30-13:00 цагийн хооронд болох аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.