Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сонгуульд дэвшихийг санал өгсөн иргэдийн олонх дэмжжээ

Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа илэрхийлж, олон нийтээс санал асуусан юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “УИХ-д нэр дэвшээд, болохгүй бүтэхгүйтэй дээрээс нь үзэлцмээр байх юм. Бид мянга доор нь тийчигнээд үнэхээр өөрчлөгдөхгүй ээ!!!

Хэзээ ч дэвшихгүй гэдэг бодол маань 68 хоног хоригдоод өөрчлөгдсөндөө. Та нар юу гэж бодож байна!!! Санал асууж байна” гэсэн юм. 

Түүнчлэн, Зариг.мн сайт “Н.Өнөрцэцэгийг УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийг дэмжих үү” гэсэн санал асуулга иргэдээс асуусан билээ. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх олонх нь Н.Өнөрцэцэгийг сонгуульд нэр дэвших нь зүйтэй гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.