?Д.Цэндсүрэн: Увс аймгийн залууст зөвхөн Ч.Хүрэлбаатарыг дэмжээрэй гэж 100 мянган төгрөг тараасан

Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн мэдээлэл хийв.

Тэрбээр "УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн дэмжигч төрийн албан хаагч нараар дамжуулж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Ч. Хүрэлбаатар нь уг заалтыг зөрчиж "Хаврын тэргүүн-2024" сагсан бөмбөгийн тэмцээнийг 2024 оны 4-р сарын 12,13,14 ний өдрүүдэд зохион байгуулж, улмаар тэмцээнд оролцсон болон үзэж сонирхсон 1000 гаруй оюутан залуучуудад тус бүр 100 мянган төгрөгийг бэлнээр өгч "УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч 10 хүнээс зөвхөн Ч.Хүрэлбаатарыг дэмжээрэй" гэж уриалсныг шударга залуус Увс аймгийн АН-д мэдээлсэн. Зөвхөн энэ удаад ийм зүйл болж байгаа биш. Сонгууль бүрээр мөнгө тараадаг. 

Тодруулбал:

-2012 оны сонгуульд мөнгө тарааж хууль зөрчсөн нь нотлогдсон Ч.Хүрэлбаатарын туслах ЗГ-ын референт н.Чинбат ял авч байсан нь үүнийг гэрчилнэ.
2016 оны сонгуулиар өөрийг нь дэмжсэн Бадарчийн Бат-эрдэнэ нялх хүүхэдтэй эмэгтэйг санал өгүүлэхээр авч яваад хүүхэд нь битүү машинд тамхи татсан олон хүнтэй хамт явж амьсгал дутагдсанаас болж нас барсан талаар тухайн үед нь гомдол гаргасныг Увс аймгийн цагдаа, прокурор анхаарал хандуулж шалгахгүй өнгөрсөн.

Ч.Хүрэлбаатарын хууль зөрчсөн үйлдлийг шалгуулах, нэр дэвшигчээр бүртгэхгүй байх гомдлыг ЦЕГ-ын даргад болон СЕХ-нд тус тус гаргаж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.