Сэлэнгэ мөрөнд живсэн иргэний цогцсыг олжээ
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т “Сэлэнгэ” мөрөнгийн эрэг дээр 5 хүн аялж байснаас нэг хүн нь усанд живсэн тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 19-ний 07:00 цагаас эхлэн зохион байгуулж, осолдсон газраас баруун хойд зүгт 16 км зайд 11:23 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.