А.Отгонбаатар Үнэн ба зөв намын даргаар эргэн сонгогджээ

Үнэн ба Зөв намын төв хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, намынхаа даргыг шинээр сонгосон байна. 

Тус нам УИХ-ын 2024 оны сонгуульд амжилтгүй оролцсон хэмээн тус намын даргаар ажиллаж байсан А.Отгонбаатар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр энэ оны долоодугаар сард чөлөөлөгдсөн юм.

Тэгвэл Үнэн ба Зөв намын төв хорооны хуралдаанаас түүнийг эргүүлэн намын даргаар томилох шийдвэр гаргажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.