Хятад иргэдэд хүүхдүүдээ худалдсан тээгч эхчүүдийг суллажээ

 

Өнгөрсөн зуны зургадугаар сард Камбож улсад 32 тээгч эхийг баривчилж хориод байсан юм. .

Эдгээр тээгч эхчүүд хүүхдүүдээ Хятад үйлчлүүлэгчдэд худалдсан болохыг тогтоогоод байсан юм. .

Бусдын хүүхдийг тээж төрүүлэх үйлдлийг хүний наймааны гэмт хэрэгт холбогдуулдаг. Энэ хэрэгт холбоотой Хятадын  иргэнийг мөн баривчлаад байгаа аж.

Тээгч эхчүүд төрүүлсэн хүүхдүүдээ худалдахгүй, өөрсдөө өсгөж хүмүүжүүлнэ гэсэн болзолтойгоор суллагдаж байгаа. .

Зүүн өмнөд Азийн орнуудад ойрын жилүүдэд тээгч эхчүүдийн тоо улам бүр нэмэгдсэн. 2014 онд Тайландад тээгч эхээс гарсан хүүхэд дауны синдромтой төрсөн тул захиалга өгсөн Австралийн хос хүүхдээ авч өсгөхөөс татгалзсанаар олны анхааралд өртөх болсон.

.

Энэтхэг, Шинэ Зеланд, Канад, Дани, Их Британи улсуудад тээгч эх болохыг хориглох ёстой гэж шаардсаар байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.