ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “И-Монгол академи” УТҮГ -ын үйл ажиллагаатай танилцав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар шинээр томилогдсонтой холбогдуулан яамны харьяа болон салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай шат дараатай танилцах уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр, 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “И-Монгол академи” УТҮГ -ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага болон албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтад ЦХИХХ-ны сайд Э.Батшугарын хамт яамны албаны төлөөллүүд, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, газар хэлтсийн дарга нар болон холбогдох ажилтнууд оролцож, байгууллагын өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

0 02 08 12185dde7195e7709ccc52e544c712494a6f271bf747e279165d5f038e60f957 425eeb8417c5b5c6 1024x682

Сайд Э.Батшугар уулзалтын үеэр “И-Монгол академи” УТҮГ нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй цахим засаглалын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг онцолж, цаашид олон улсын жишигт нийцсэн, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, хүн бүрд хүртээмжтэй, ашиглахад хялбар, дэвшилтэт технологид суурилсан төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр тогтвортой хамтран ажиллахыг байгууллагын удирдлагад чиглэл болгож, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Тус уулзалт нь төрийн цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэгч гол байгууллагын хувьд “И-Монгол академи” УТҮГ-ын цаашдын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шинэ санаачилгуудыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.