НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй уулзжээ

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй уулзжээ

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр түгжрэлийг бууруулах чиглэлээр захирамж гарган үе шаттай ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж хөнгөн хэлбэрийн авто замын осолд замын цагдаа, даатгалын ажилтан ослын газарт очихгүйгээр технологи буюу AI ашиглан хэрхэн шийдэх боломжтой талаар ярилцлаа. Уулзалтад даатгалын салбараас гадна Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн албаныхан оролцлоо. Тээврийн цагдаагийн албаны Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Чинзориг авто замын хөдөлгөөнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин болон нөхцөл байдлыг танилцуулав.

Нийслэлийн авто замын түгжрэлд хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлага ихээхэн нөлөөлдөг байна. Тодруулбал, хоёр машин мөргөлдсөн хөнгөн хэлбэрийн дуудлагад цагдаа дунджаар 40 минутыг зарцуулж ослын газарт очдог бол энэ хугацаанд тус замд үүссэн түгжрэл 2 цаг үргэлжилдэг байна. Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6. Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэсэн тус заалтын дагуу цагдаа очихгүй даатгалын компани технологи ашиглан замын түгжрэл үүсгэхгүйгээр түргэн шийдвэрлэхийг талууд ярилцлаа. Дээрх асуудлыг шийдвэрлэснээр хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлагад технологи ашиглан 5-10 минут зарцуулах замаар түгжрэл бууруулахыг зорьж байна.

Харин даатгалын компанийн удирдлагууд авто замын ослын зургийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авах боломжтой эсэх, авто машины хар хайрцгийн стандартын хэрэгжилтэд холбогдох төрийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлж осол аваар гаргасан тохиолдолд ирэх жилийнх нь онооноос хасах, даатгалын төлбөр дээр нөхөн төлбөр нэмэгддэг байх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа талаар танилцууллаа. Улмаар НИТХ-ын дарга А.Баяр холбогдох байгууллагуудыг нэгтгэсэн Ажлын хэсэг байгуулж 7 хоногийн дараа ажлын явцаа танилцуулахыг үүрэгдлээ.

viber_image_2025-08-29_10-06-30-913.jpg

viber_image_2025-08-29_10-06-26-705.jpg

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Luisariny 7 сар, 1 долоо хоног
2. Find the section "software for pc": on portal, find section dedicated to the application for pc.
Barryfat 1 сар, 4 долоо хоног
Это весьма ценное мнение 1win зеркало сайта, https://1win-npoys.buzz/1win-npoys.buzz помогает пользователям обходить блокировки и получать доступ к любимым азартным играм. Для азартных игроков это выгодное решение. Игроки могут просто наслаждаться ставками, даже когда основной сайт недоступен.
Dalejek 1 сар, 1 долоо хоног
online echtgeld roulette, https://leonor.wejustdesign.com/roulette-online-echtgeld-die-beste-plattform-fur/ ist ein beliebtes Spiel, das Spielern jenen die Möglichkeit bietet, Spaß zu erleben und Bargeld zu gewinnen. Das Spiel kombiniert Schicksal und Strategie, was es außergewöhnlich macht. Selbst Anfänger oder Profi, alle finden ihre Herausforderung und die Chance zu gewinnen.
TracyKam 2 долоо хоног, 6 өдөр
В этом что-то есть. Понятно, благодарю за помощь в этом вопросе. WybГіr najbardziej zyskownego miejsca do stawiania jest kluczowy. wypЕ‚acalne kasyna, http://www.magdalena-doering.de/wypacalne-kasyna-jak-znale-najlepsze-miejsca-do/ oferujД… wiele szans na fajne wygrane. Warto oceniД‡ ich status, aby najlepiej unikaД‡ rozczarowaЕ„.
Angiefam 2 долоо хоног, 6 өдөр
Конечно Вы правы. В этом что-то есть и это отличная мысль. Готов Вас поддержать. парфюмерия, https://smellsi.ru играет ключевую роль в создании уникального имиджа. Запахи способны передать настроение и атмосферу. Создание аромата — это искусство, который требует внимания и креативности.
JenniferRoura 5 өдөр, 2 цаг
Жаль, что сейчас не могу высказаться - очень занят. Но вернусь - обязательно напишу что я думаю. 1win официальный сайт, https://1win-iie4.cam/ предоставляет уникальные возможности для веселых мероприятий. На платформе доступны различные варианты ставок, что делает ее популярной среди пользователей.