🔴LIVE: Ардчилсан намын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч байна

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусжээ.  Ардчилсан намын шинэ даргыг сонгох Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэл хийж байна
 
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны өчигдрийн /2025.08.28/ хуралдаанаар сонгогдсон Дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Журмын дагуу нэр дэвшигчид бүртгэлээ хийлгэж, батламжид гарын үсэг зуран, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан өөрийн байр сууриа гишүүд, дэмжигчдэдээ илэрхийлжээ. 
“Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бүртгүүлсэн бөгөөд журмын дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно.
Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар танилцуулж байна.
30af1b2341b14a1bb422dbe0e86e2668
Одонгийн ЦОГТГЭРЭЛ УИХ-ын гишүүн
Мэргэжил: Эдийн засаг
Сонгуульт албан тушаал:
2009 он Ардчилсан намын гишүүн
2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн
2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга
2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн
db625e07bcf340cfab9a3ed2e7933ab3
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ УИХ-ын Дэд дарга
Мэргэжил: Эрх зүйч
Сонгуульт албан тушаал:
2009 он Ардчилсан намын гишүүн
2009-2012 он Ховд аймгийн намын дарга
2019-2020 он Ардчилсан намын дэд дарга
ac40b80de27d4b03b0b28b7d2918424f
Жудагийн БАЯРМАА УИХ-ын гишүүн
Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний багш
Сонгуульт албан тушаал:
2008 он Ардчилсан намын гишүүн
1998-2002 он МҮАН-ын Шинэ үе Ардчилсан залуучуудын холбоо нарийн бичгийн дарга
2001-2005 он Ардчилсан намын гишүүн
12c662f1d6bd4ee7b04f03194582f6d6
Бархүүгийн ОТГОНБАТ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
Мэргэжил: Боловсролын ухааны доктор
Сонгуульт албан тушаал:
2007 он Ардчилсан намын гишүүн
2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 10 сар, 3 долоо хоног
БАЯРМАА ЧИН СЭТГЭЛТЭЙ ХҮН ШИГ САНАГДДАГ.