Манай улсын 23 сурагч Олон улсын долоон төрлийн олимпиадиас медаль хүртжээ

Манай улсын 23 сурагч Олон улсын долоон төрлийн олимпиадиас медаль хүртжээ

Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилт гаргаж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардуулав.

Ерөнхийлөгч 2021 онд монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцдаг юм.

Сүүлийн найман жилийн хугацаанд манай сурагчид Олон улсын олимпиадаас найман алт, 35 мөнгө, 74 хүрэл, 17 тусгай байрын шагнал хүртээд байна.

541163987 1570709987623533 2636019011618887355 n 1 1024x683541233692 1435554384193275 6692572693079659640 n 1 1024x683541235975 757184140411452 2457144354275724738 n 1 1024x683

541247292 1774116990159103 3644942925372867226 n 1 1024x683541360371 1309026967354872 7189429536416183396 n 1 1024x683541274222 1374606181337568 7410178222181093400 n 1 1024x683

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мунх 3 сар өмнө
баяр хүргье