🔴 ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарын огцруулах санал дэмжигдсэнгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны /ТББХ/ өнөөдрийн /2025.10.16/ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.
ТББХ 68.8 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд санал хураалтад 32 гишүүнээс 22 нь оролцлоо. "Ерөнхий сайд Г.Занданшатарын огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураахад нийт гишүүдийн 86.4 хувийн саналаар уг санал дэмжигдсэнгүй.
Тодруулбал Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр нарын гурван гишүүн дэмжиж, бусад буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар дэмжээгүй санал өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.