🔴 Б.Эрдэнэсүх төлөөлөгчид сануулга өгч, НИТХ-ын үйл ажиллагаанд оролцуулахгүй байгаа гэв
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэтгүүлч С.Будрагчаа өчигдөр нэвтрүүлэг хийж цацаад байгаа.
Түүнд холбогдох хэргийн цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Б.Эрдэнэсүх нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг тул тус газраас товч тайлбар авлаа.
НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар "Өргөдөл ирснээс хойш Б.Эрдэнэсүх төлөөлөгчид сануулга өгч, ээлжит болон ээлжит бус хурал, НИТХ-аас зохион байгуулж байгаа бусад арга хэмжээнд оролцуулахгүй байгаа" хэмээв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.