Иргэд зөвхөн өчигдөр 76 сая төгрөгийг цахим залиланд "өргөжээ"
"Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна" хэмээн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу зөвхөн өчигдөр гэхэд дөрвөн иргэн нийт 76 сая төгрөгөө залилуулжээ. Тухайлбал, 35 настай, эмэгтэй Ж “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17 сая төгрөг залилууллаа", 34 настай, эрэгтэй А “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа", 37 настай, эмэгтэй Б “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан, 18 настай, эмэгтэй Б “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан талаараа цагдаагийн байгууллагад ханджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.