🔴П.Сайнзориг: УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сануулмаар байна
Одоогийн байдлаар чуулганд 61 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. 64 буюу ирц 51 хувьтай бүрдсэн тохиолдолд дарааллын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сануулмаар байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудал 64 буюу түүнээс дээш кнопоор аль нэг талдаа шийдэгдэнэ. Бид шөнө хүртэл зогсож байгаа нь тангаргийн асуудал тул няцаж болохгүй. Үндсэн хуульд заасан хугацаанд уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол УИХ, Засгийн газар тарах заалттай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.