Ажлын хэсгээс "Тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл" гэсэн дүгнэлт гарчээ

Ажлын хэсгээс "Тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл" гэсэн дүгнэлт гарчээ
 
Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар сонсжээ. 
Манай улс 2024 оны байдлаар 406.3 мянган ахмад настантай, нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавьж байгаа. Мөн тэтгэврийн доод хэмжээг зөвхөн нэмэх нь шударга бус, 1 сая 500 мянган төгрөг буюу түүнээс дээш тэтгэвэр авч байгаа ахмадууд нэмэгдэлгүй хоцрох нь гэх асуудлыг ч өргөдөлдөө дурдсан байв.
Ахмадын тэтгэврийг 2018 онд 27 мянган төгрөгөөр, 2019 онд 29 мянган төгрөгөөр, 2020 онд 25-40 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувь, 2023 онд 10-22 хувь, 2024 онд жигд 100 мянган төгрөгөөр, 2025 онд 6 хувиар тус тус нэмж байжээ. 2026 онд одоогийн төслөөр 6 хувиар нэмэхээр төсөвт тусгаад байна. Ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг шаардлагатай.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзахад, ахмадуудын тавьж буй шаардлагаар тэтгэвэр нэмэхэд 3.4 их наяд орчим төгрөг шаардагдах учир санхүүгийн хувьд боломжгүй гэх саналыг өгчээ. Ажлын хэсгийн зүгээс ахмадын тэтгэвэр харилцан адилгүй, авч байсан цалингийн итгэлцүүр томьёоллоор тэтгэвэр тогтоолгож чадаагүй зэргээс шалтгаалж тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл байгаа. Ойрын хугацаанд ялгаатай тогтоосон зөрүүг арилгах шаардлагатай. Зөрүүг арилгасны дараа инфляцын түвшинтэй уялдуулж жигд нэмэгдүүлэх нь зөв. Үүний дараа холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ. 

Сэтгэгдэл (80)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол 3 сар, 1 долоо хоног
Зөрүү арилгана гэж юу вэ? Шударгаар даатгалаа төлөөд шударгаар хөдөлмөрлөөд, шударгаар тогтоолгосон нь ижил зиндаанд очих уу? Ажил мэргэжлийн ялгаа гэж юм байнаа даа🥲
Ахмад 2 сар, 1 долоо хоног
Бүх тэтгэвэр авагчийн нэрийн дансыг ил тод болгоотох.тэгээд бодвол шударга үнэнээр гарна.ажилласан жил, авч бсан цалин, тэтгэвэр бодох%-г харгалзаж бодох нь хамгийн зөв.!!!!!!.
Зочин 3 сар, 1 долоо хоног
Зөрүү арилгана гэж юу гэсэн үг вэ ? Ажиллаж байхдаа төлж байсан ялгаа их бгаа ш дээ
Bi shaardaj 3 сар, 1 долоо хоног
Bagahan tetgever avdag humuust 100k l ugujiin gesen uheh geed bna uu tugtsuguudee
Зочин 3 сар, 1 долоо хоног
Тийм. Та нар шиг гэдсээ илж хэвтэж байгаад халамжийн тэтгэвэр авчихаад завшиж байгаа биш. Залуудаа хүн шиг хөдөлмөрлөхгүй яасан юм ялхайсан дуракуудаа. Халамжийн тэтгэвэрийнхэнд нэмээд хөдөлмөрлөж НД , татвар төлж байсанууд нь нэмүүлэхгүй юм байна л даа. Угаасаа залхуучууддаа хайртай л даа монголчууд
Иргэн 3 сар, 1 долоо хоног
Одоо тэнэг шийдвэр гаргаж байж дахиад бөөн маргаан дэгдээх нь дээ, хулгайчууд чинь. Ялгавартай хандлаа гээд бас талбай дээр гараад хэвтчихэж чадна шүү ,тэгвэл нэмэх юмуу
ИРГЭН 3 сар, 1 долоо хоног
үндсэн хуульд ёстой хандана шүү.
Иргэн 3 сар, 1 долоо хоног
Хэдэн төгрөг илүү гэж ад шоо үзэгдээд байгаа ахмадууд чинь одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүстэй ажилласан жил, эрхэлж буй ажил, НДШ төлсөн зэрэг нь ижил мөртлөө тэднээс хамаагүй бага тэтгэвэр авч байгаа шүү,үүнийгээ итгэлцүүрээр бодож нэмэх хэрэгтэй байна.
Иргэн 3 сар, 1 долоо хоног
Хэдэн төг илүү гэж ад шоо байгаа ахмадууд чинь одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүстэй ажилласан жил, эрхэлж буй ажил, НДШ төлсөн зэрэг нь ижил мөртлөө тэднээс хамаагүй бага тэтгэвэр авч байгаа шүү,үүнийгээ итгэлцүүрээр бодож нэмэх хэрэгтэй байна.
Цогтбаатар 3 сар, 1 долоо хоног
Тийм шүү
irgen 3 сар, 1 долоо хоног
Tuhain ved tsalingaasaa undur tulj bsan ni undur tetgever avch bga. Teglee geed tegsh nemegdvvleh ni zuv. Chi undur tetgever avch bga chamd nemehgvi gevel shudarga bus zvil bno.
цалингаасаа НДШ хэр төлж байснаа тэтгэвэр болгон авч байгаа биздээ, шударга итгэлцүүр хэрэгтэй 3 сар, 1 долоо хоног
Ажилласан жил, Цалингаасаа НДШ хэр төлж байснаараа тэтгэвэр тогтоолгодог биздээ, шударга итгэлцүүр хэрэгтэй
Ж.Э 3 сар, 1 долоо хоног
Хуулиа уншаа! Энгтйн газар ажиллаж бсн бол өөрийн сонгосон дараалсан 5 жилийн цалингыг дундажлаад, түүнийхээ 45% иар тэтгэвэр тогтооно. Дээр нь ажилласан 21жилээс нь илүү гарсан жил нь 1,5% нэмэгдэнэ. Цэрэг цагдаа, хууль хүчнийхэн 70-80% иар+ олон жил нь бас 1,5%
Иргэг 3 сар, 1 долоо хоног
2.0 саяас дээш тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхийг нэмэлгүй 1.0 сая хүртэл авч байгааг ахиухан нэмж болдоггүй юм уу.
Зочин 3 сар, 1 долоо хоног
Хуцаарай чи улсад ажилллаагүй наймаа панз хийж золбинтож явж явж ирчээд бага тэтгэвэр тогтоолгочоод насаараа ажилласан хүмүүсийг битгий нэм ч гэх шиг бага тэтгэвэртэй гэж орилоод шаачих юмаа та нарт оногдох тэтгэвэр чинь л тэр шүү өндөр авдаг хүмүүс нэг удаа өнжчих ч гэх шиг даварцан малнууд вэ
Цэрэнханд 3 сар, 1 долоо хоног
Улсад 32 жил ажиллаад хүнд хортой нөхцөлд ажилласан бага тэтгэвэр авч байгаа хүмүүс бна уншихгүй болсон архиваас авах гээд очиход архив шатсан гээд тэтгэврийн доод хэмжээгээр авч байгаа хохирсон хүмүүс байгааг та нар мэдэхгүй битгий хүнийг тэгж доромжил наймаа хөөсөн гэх шиг тэр үед наймаа байгаагүй шүү махнууд минь
Зочин 3 сар, 1 долоо хоног
Архивт байхгүй гэсэн шалтгаанаар хохирсон хүмүүс олон бга.Арай гэж хөөцөлдөж бж олоод олон чинь..тэр үед 800төгрөгийн цалин авч бсан хүнд нөхцөлд ажиллаж байсан хүнд 10000 төг нэмж доромжилсон.Хүүхдээрээ гаралгүй 5 жил алдаад ажилласан жилээрээ гарсан чинь ийм л жонхуу болж хамгийн доод хэмжээнд тогтоогдсон.Энэ шудрага уу.
Зочин 3 сар, 1 долоо хоног
Ажиллаж байсан газрын чинь цалингийн хүснэгт архивт байж л байгаа. Эсвэл албан газарт чинь. Шүүхдээд ажилласан жилээ тогтоож болдог шүү. Эрт 1990 оноос өмнө НДШ гэж ер нь бол байгаагүй шүү.
гайхашрагч 3 сар, 1 долоо хоног
хийсэн хөдөлмөрөөрөө энэ тэтгэврийг чинь авч байгаа ш дээ. тэтгэврээ бага тогтоолгосон бол бага ажиллаж татвар бага төлснөөс шүү дээ. хөдөлмөрлөсөн хүмүүсээр хөдөлмөрлөөгүй хүмүүсийг тэжээх коммунист зарчмаа больмоор.
шударга хүн 3 сар, 1 долоо хоног
ийм юм байж таарахгүй ээ. Өндөр боловсрол эзэмшээд, эсвэл ур чадвар шаардсан, хөдөө хөрч гадаа гандаж хүнд хүчир ажил насаараа хийж татвар шимтгэл их хэмжээгээр төлсөн хүмүүс яахаараа мэдлэг чадвар муутай, эсвэл ямар нэг шалтгаанаар ажил бараг хийгээгүй хүмүүстэй заавал ижилсэх ёстой юм бэ? Эрүүл ухаанаар бод доо. Энэ чинь халамж биш.
Бага тэтгэвэрт Иргэн 3 сар
Болохгүй шдээ! Шударга бус, хууль бус болно, хөөе. Төлсөн шимтгэл, ажилласан жилээс нь хамааруулан тэтгэвэр тогтоодог аргачлал бүхий хууль журамтай. Бага шимтгэл төлсөн, цөөн жил ажилласан бол бага тэтгэвэр авна. Энэ нь олон улсын сонгодог жишиг!!!
Зочин 3 сар, 1 долоо хоног
Зөрүү арилгах хэрэгтэй одоо тэтгэвэртээ гарч бгаа ижил мэрэгжлийн хүмүүстэй адил байх ёстой шүүдээ,25-40 жил ажилсан мөртлөө эрт тэтгэвэрт гарсан хүмүүс дэндүү бага бгаа шүүдээ
Зочин 3 сар, 1 долоо хоног
45 жил ажиллаж, татвараа огт таслахгүй төлсөн, хариуцлага өндөртэй ажил хийчихээд 20 жил ажилласан хүнтэй адил тэтгэвэр авах нь шударга юм уу?
О 3 сар, 1 долоо хоног
Яг тийм арай юмаа хулгайчууд
зочин 3 сар, 1 долоо хоног
Улсад НДШ төлсөн хэр хэмжээгээрээ л тэтгэвэр авдаг, тэтгэвэр тогтоох журамаа өөрчлөх гээд бгаа юмуу, тэгшитгэх гээд байгаа юмуу?
Нэргүй 3 сар, 1 долоо хоног
Өндөр төлж явсан нь хохирох уу тэгээд зөрүү гэж юу яриад бнаа бүгдийг адилхан нэмэх нь шударга шүү
Зочин 3 сар, 1 долоо хоног
Аавын хүүхдүүдийг арай алагчлахгүй байлгүй дээ
мөнх 3 сар, 1 долоо хоног
бүгдийг адил нэмэх хэрэгтэй, шударга биш зүйлээс нийгэмд эмх замбраагүй байдал үүсдэг !
Туяа 3 сар, 1 долоо хоног
Нэгч татвар төлж байгаагүй хүмүүс тэтгэвэр авч байгаа шүү.
Мэнтэв Ундарга 3 сар, 1 долоо хоног
Татвар төлөөгүй хүмүүс яаж тэтгэвэр тогтоолгосон байдаг юм бол?
орох 3 сар, 1 долоо хоног
Хэсэг бүлэг хүмүүс тэр үеийн нийгмийн байдлаас болоод хохирчихоод байна гээд байна яасан юм ойлгодоггүй хүмүүс вэ адилхан хөгшин хүмүүс байж Та нар их авдаг юм бол сайн л биз дээ Их авдаг хүмүүст НО бол бас их бгаа шүү , Сүүлийн хэдэн жилийг нь их төлөөд тогтоолгосон бас арын хаалгаар өндөр тогтоолгосон хүмүүс бгаа шүү Нэг их ганцаараа улсад хөдөлмөрлөөд бсан юм шиг яриад бх хэрэггүй АДил насны хүмүүсээ загнаж байхаар наад идэж ууж бгаа дээгүүрх хүмүүсээ загна ! Ингэж идэж ууж байхад хэдэн хөгшчүүлд тэтгэвэр нэмэхэд жилийн кофе уух мөнгө нь шүүТийм байхад та нар дут
Зочин 3 сар, 1 долоо хоног
Нөхөн төлөх гэх мэт заваан юм хийсэн биз дээ
Зочин 3 сар, 1 долоо хоног
Яг үнэн шү 90 оноос хойш нийгмийн даатгал төлсөн хүмүүс ховор шү тэгчээд бага бна гэж балайрах юма төлж ирсэн хүмүүстэйгээ барьцаад бга юм шиг
А цэвээнжав 3 сар, 1 долоо хоног
Би улсад 38 жил ажилсан цалин өндөртэй ажил байсан ба хууль нь аль өндөр 5 жилээр байсан гэтэл намайг тэтвэрт гардаг жил хууль ньөөрчлөгдөж сүүлийн 5 жилээр гэж өөрчлөгсэн ба сүүлийн 5 жилд хувин хэвшилд ажилсан 5 жилээр тэтвэр тогтоосон чинь тэтвэр доод 325000 төг гарсан Мөн 1990 оноос байгуулага 2000 оны хооронд нийгэмийн даатгал өртэй гээд мөнгө төлдөггүй байсан олон хүнийг хохироосон байдаг юм Ажилсан жил авсан цалин архивт байдаг баловч тушаасан даатгал нь улсад ороогүй байдаг Небо дарга нар идэж уугаад олон хүн хохирсон !!!!!!!!!!!
1 3 сар, 1 долоо хоног
Сүүлийн 5 жил гээгүй дурын 5 жилээрээ тооцуул гэсэн шүү
ахмад 3 сар, 1 долоо хоног
дурын 5 жил
Цэрэндулам 3 сар, 1 долоо хоног
20 дугаар тогтоол гэгч гарч олон хүүхэдтэй эх чүүд 20 жил улсад хөдөлмөрлөсөн бол тэтгэвэрт гарч болно гэсэн шийдвэрийг Бямбасүрэнгийн засгийн газраас анх гаргасан шүүдээ тэр үед дөнгөж зах зээл эхлэж байлаа олон иргэд наймаанд явж амьдарлаа сайжруулах гэж тэтгэвэрээ тогтоолгосон тэр үеийн тэтгэвэрийн зөрүү одоо хүртэл зөрүүтэй байгаа шүү
Зочин 3 сар, 1 долоо хоног
Олон хүүхэд гаргасан хүмүүс нь тэгээд хожно шүү дээ. Үр хүүхдүүд чинь өргөөд дэмжээд явчихна. Зах зээл эхлээд 20 тогтоолоос хойшхи нь ихэнх нь цөөхөн үр хүүхэдтэй , НД, татварт хамаг цалингаа өгсөн шүү. Түүнийгээ л авч байгаа.
Ккк 3 сар, 1 долоо хоног
яг адилхан хэмжээгээр шимтгэлээ бүгдээрээ төлж байсан бол зөрүү арилгана гэж ярих байх, шимтгэл өндөр төлсөн хүмүүс хохирно гэж байхгүй шүү дээ, өөрсдөө чадахгүй бол өндөр хөгжилтэй орнуудаас хуулбарлаач
1 3 сар, 1 долоо хоног
Үнэн, үүнийг ойлгох ухаан дээрээ ч доороо ч алга, адилхан болгоно л гэнэ шүү
Болд 3 сар, 1 долоо хоног
тэтгэвэр тэгшитгэх юм бол НДШ төлөлтөө хамгийн багаар тэгшитгэвэл таарна
чимэг 3 сар, 1 долоо хоног
яг үнэн
Оюун 3 сар, 1 долоо хоног
Юу вээ? Насаараа андөр даатгал төлөөд хамаг мөнгөө л өгч байсан учир гайгүй тогтсон. Бага авч байгаагаа нэмэх нь зөв гэхдээ намаараа өндөр төлсөн бид ч бас нэмүүлэх нь шударга биз дээ. Харин 5 жилээ зорилготойгоор өндөр төлөад өндөр тогтоогдсон тэдгээр 3000 гаруй хүндээ л нэмэхгүй байгаач. Шударга бай!!!
Оюун 3 сар, 1 долоо хоног
Үнэхээр малнууд юм бна л даа шударга бус.
Маш хурдан нэмэх шаардлагатай. 3 сар, 1 долоо хоног
23 оны нэмэгдлээр маш их хохирсон ахмад бна.Надтай ижил мэргэжилтэй . ажилласан жил нь нэг жилийн зөрөөтэй ахмад багш сая 500.0 тэтртэй бна.Би 911.0₮ тэтр авдаг.18сарын тайралттай.Итгэлцүүрээр өсөөгүй болно.
Ахмад 3 сар, 1 долоо хоног
2025онд 2013оны цалингаас бодсон тэтгэврээр амьдруулна гэж юу гэсэн үг вэ?Энэ алдаагаа л засчихвал тэтгэврийнхэн 80%орчим нь шударгаар тэтгэврээ авдаг болчихно.энийг яагаад яридаггүй юм бэ?ялангуяа МҮЭ-н Эрдэнэбат энийг мэдхийн дээдээр мэддэг байж ,ард түмний эрх ашгийг хамгаалах ганц хүн маань энэ талаар яагаад А-ч дугардаггүй юм бэ.Ийм хүн ард иргэдийн эрх ашгийг хамгаалах уу.Тэтгэврийн тайралтын талаар нэг дуугараатхаач!!!!!!!!!!.
зочин 3 сар, 1 долоо хоног
Улс төрчид НДаатгалын салбарыг ямар ч бодлогогүйгээр зөвхөн сонгуулийн санал авах хэрэгслэл болгосоны гор одоо мндэгдэж бна даа.1990 оноос хойш ихэнх хүмүүс шимтгэл төлөөгүйтэй холбоотойглор ажилласан жилийг нөхөн сэргээсэн хүмүүс өөрөөр хэлбэл НДШ төлж бгаагүй хүмүүсийн тэтгэвэр доод хэмжээнд байгаа.Түүнээс бас ч гэж өнгөрсөн 2023 онд итгэлцүүрээр гайгүй нэмсэн ш дээ.2018 оноос хүүхдийг тоогоор ажилласан жилд оруулсан, малчдын тэтгэвртйн насыг наашлуулсан зэрэг олон хүчин зүйл нь НД-ийн санд сөрөг нөлөөлсөн.
Зочин 3 сар, 1 долоо хоног
Бүгд шударгаар хөдөлмөрлөж,шимтгэл төлөөд түүнийхээ үр шимийг хүртэж байгаа. Зөрүү арилгаад байх юу байсын.хувилаад нэмэх нь шударгад нийцнэ.
ахмад 3 сар, 1 долоо хоног
Зөрүү арилгана гэж юун тэнэг юм яриад байгаагаа ойлгохгүй их хурлын гүшүүн байх юм?
олзод 3 сар, 1 долоо хоног
Ёстой иэнэгтэх юмаа энэ эргүү гиүүүд. нд төлсөн байлал ажилласан жилээрэнл тэтгэвэр тоштоож бгахшдээ бараг огт ажиллаагүй ажилласан жил багх хүмүүс л бага тнтгнвэр авдагшдэн иымэнс аигд нэм
зочин 3 сар, 1 долоо хоног
Номинчимэг гэдэг авгай юу гээд байна аа. бараг ажил хийж байгаагүй хүн, ажлын 6 хоног ажил хийж хөдөлмөрлөж байсан нь хохирох ёстой юм уу.
Tsermaa 3 сар, 1 долоо хоног
Tetgeveriin tairaltiin talaar yrih heregtei mon hen ymar alban turshaaltai ajilj baisniig harah heregtei ajilsan jiliig harah heregtei itgeltsuuriig dahij harah heregtei shuu mergejiliin heregtei dun shinjilgee hiih heregtei niigmiin daatgaliin bsitsaagch nar ooroosoo ogch baigaa yum shig al boloh baga tetgever togtoohiig boddog yum bailaa bi olon udaa ajigladan buh baitsaagch nar oor oor boddog bur gaihmaar shuu
Зочин 3 сар, 1 долоо хоног
Улсад хэдэн жил ажиллаж хэдэн жил нийгмийн даатгал төлснөөр нь хувь хэмжээгээ тооцоод л нэмчих юм биш үү. Улсад 20-40 жил ажиллачихаад огт төлөхгүй явсан нөхдүүдтэй ижил тэтгэвэр тогтоолгосон олон хүн байдаг юм байна лээ ш дээ. Тэгэхээр нэмэх хувиа улсад ажилласан жилээр нь шатлаад нэмчихэд л болох юм шиг санагдана
Цэцэг 3 сар, 1 долоо хоног
2025 онд 6 хувь нэмээгүй худлаа яриа попрол болсон ш дээ , эсвэл та хэд өөрсдийн аав ээж эмээ өвөөдөө тусад нь нэмсэн юм уу?! Зөрүү мөрүү ч гэх шиг дургүйд хүчгүй гэж элдэв шалтаг тоочоод тойруулаад худлаа ярьж бас л энэ жил хулхидах нь ! Ноднин оны сүүлээр С,Одонтуяа авгай 2026 оэы 1 сараас 6% нэмнэ гэснээ худлаа больж цагаан сарын өмнө нэмнэ гээд дараа нь цагаан сарын дараа гэснээ таг болсон харин өөрсдийн эх эцгийнхнийг л 6 % нэмсэн юм байна л даа
Irgen 3 сар, 1 долоо хоног
Tetgeveriin zuruu arilgana gj uo erguuteed bnaa.nasaaraa daatgal tuleed ajillaj bsan hun.suuliin heden jil under tulj.tetgever avch bga hunee ylgaj chadahgui baij.shiidej .ard irgend tus bolj bga negch uomgui.huivaldaan.buleglel boljee MU.
Irgen 3 сар, 1 долоо хоног
Tetgeveriin zuruu arilgana gj uo erguuteed bnaa.nasaaraa daatgal tuleed ajillaj bsan hun.suuliin heden jil under tulj.tetgever avch bga hunee ylgaj chadahgui baij.shiidej .ard irgend tus bolj bga negch uomgui.huivaldaan.buleglel boljee MU.
Ахмад 3 сар, 1 долоо хоног
Соц.ын үеийн цалин шимтгэлээрээ тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр хамгийн зөв маапангүй тэтгэвэр . Түүгээр оролдож тэгшитгэнэ гэж ярих арга үгүй. Тэгшитгэнэ гэж байж болшгүй дээ. Тэд чинь ихдээ 1,0 сая 1,200 мянга орчим л авч байгаа.
Ахмад 3 сар, 1 долоо хоног
Соц.ын үеийн цалин шимтгэлээрээ тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр хамгийн зөв маапангүй тэтгэвэр . Түүгээр оролдож тэгшитгэнэ гэж ярих арга үгүй. Тэгшитгэнэ гэж байж болшгүй дээ. Тэд чинь ихдээ 1,0 сая 1,200 мянга орчим л авч байгаа.
Ахмад гастан 3 сар, 1 долоо хоног
Ижил мэргэжилтний тэтгэврийн зөрүүг арилгана гэж попроод 1404000 төгрөгөар босго тавьсан нь алдаа болсон 49.2 жил ажиллаж НДШ төлөөд 1191.0 төгрөгөар тэтгэвэр тогтоолгосон эмч , 2023 онд 32жил ажиллаад 1800,0 төгрөгөар тэтгэвэр тогтоолгосон зэрэг тэнгэр газар шиг ялгаатай байгааг харгалзан үзэх л хэрэгтэй байгаа шүү . Насаараа зүтгэж мөлхөх шахам үедээ тэтгэвэрт гараад алөн зэлмүүн амьдармааргүй л байна
Зочин 3 сар, 1 долоо хоног
Та нар аав ээжтэй байгаа.байсан ч байх.залуу халуун насанд өвдөх нь бага өл даадаг.даарахыг ч мэдэхгүй байдаг байлаа гэж.харин өтлөхийн цагт өлсөж болох ч өвдөх.даарах нь айхтар юм.бас дутуу хөтүү өдөр өнгөрөөх хэцүү.хатуудуу юм байна.хуримтлал үүсгэж байхгүй часан юм бэ гэж үү.соц нийгэмд болдог байлаа.ардчилсан гэх энэ жилүүдэд жирийн бидний олдлг хэд амьдралп ачиг мөчиг хүрдэг.бүх юм мөнгөн дээр тогтдог болж.ийм л байна эрхэм гишүүдээ.рарин та нар хөгширөхөөрөө энэ зовлонг эдлэхгүй.учир нь дарга байсан болохлоор.араа зохицуулсан байх
Зочин 3 сар, 1 долоо хоног
Энэ удаадаа 572.0 -689.0 төгрөг авч байгаа нийт тэтгэвэр авагчид 59 хувь эзэлж байгаа тоо байгаа. Эдгээр хүмүүсийн тэтгэврийг 1 удаадаа 1 сая төгрөг түүнээс дээш төрөөс нэмж хэт их зөрүүг арилгаад цаашдаа хувиар нэмэхгүйгээр тэгш мөнгөн дүнгээр нэмээд явбал тэтгэврийн зөрүү гарахгүй байх боломжтой. Ийм тэгш мөнгөн дүнгээр нэмэхгүйгээс болж зөрүү дахиад л гарна. Асуудал нэмэгдсээр байх болно.
Зочин 3 сар, 1 долоо хоног
Пээ, халамжийн тэтгэвэрийнхэнд нэмээд насаараа ажилласан, НД төлсөн нь хохирох юм байна л даа. Та нар ер нь ийм хөгийн шимэгчид шүү дээ. Гэдсээ илж хувиараа наймаа панз үсэргэж амьдарчихаад улсад өчнөөн жил зүтгэсэн хэдтэйгээ барьцаж 1 сая 500 гийн тэтгэвэо авна гэж шаагиад
Н 3 сар, 1 долоо хоног
Зөрүү арилгана гэдэг юу гэсэн үг бэ насаараа хөдөлмөрлөж улсад өндөр татвар төлж бас өндөр шимтгэл төлсөн нь хохирох ёстой юу.Бас хүнд амьдралын чанараа доошлуулахад амьдрах эрх бгаа бхаа
ахмад настан 3 сар, 1 долоо хоног
бүгдэд нь шударга ижил нэмэх хэрэгтэй, Зөрөө арилгана гэж тэнэг юм яриад, толгой муутайгаа харуулаад сууж байхаас ичдэггүй юм байхдаа, яаж ийм юмнууд ИХ-ын гишүүн болдог байнаа
ахмад настан 3 сар, 1 долоо хоног
тэтгэврийн зөрүүг арилгаж тэгшитгэх юм бол НДШ төлөлтөө тэгшитгэж, бүгд багаар нь төлөх болж байна даа
ИРГЭН 3 сар, 1 долоо хоног
ЭНЭ ИХ ТЭНЭГ АВГАЙ. ТЭГЭЭД ӨЧНӨӨН ЖИЛ УЛСАД АЖЛААД ТАТВАРАА ТӨЛСӨН НЬ БИДНИЙ БУРУУ ЮУ. БАГА ЦАЛИН АВЧ БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ АЖИЛСАН ЖИЛ ӨГСӨН ТАТВАРААРАА ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ХЭДХЭН ЖИЛ АЖИЛЛАЧИХААД НАСААРАА МАХАА ЗУЛГААСАН ХҮМҮҮСТЭЙ АДИЛ ЦАЛИН АВАХ БОЛЖ БАЙНА УУ? ЕР НЬ ТЭТГЭВРЭЭ ХҮН АМЬДАРЧ БОЛОХООР ХЭМЖЭЭНД ТОГТООХ НЬ ЯАСАН ЮМ БЭ? МУУХАЙ ЗҮҮНИЙ ҮЗЭЛТЭЙ БҮГДИЙГ НЬ ХАВТГААРУУЛАХ КОММУНИСТУУД.ХҮН ХӨДӨЛМӨРЛӨСНӨӨРӨӨ АВДАГ ГЭЭД ТАНАЙ КОММУНИСТУУД ЧИНЬ ХҮРТЭЭЛ ЯРИАД БАЙДАГ БИЗ ДЭЭ.
Зочин 3 сар, 1 долоо хоног
АН-ын хэдэн эргүү авгай нар л байна даг. Өөрсдөө хөдөлмөрлөж үзээгүй шахам юмнууд өөрсдөдөө л ашигтай юм хийж байгаа биз. Пүрэвдорж гишүүн энэ хэдэн эргүү малдаа хэлээч.
Зочин 3 сар, 1 долоо хоног
ИХ Ч БАГА Ч ХУВИАР НЭМЭГДҮҮЛХЭД ӨНДӨР АВДАГ НЬ УЛАМ ИХ ИЛҮҮ ЗӨРҮҮГ НЭМЖ АВДАГ, ДООД 500,600 МЯНГА АВДАГ НЬ НЭМЭГДЭЭД ШАЛИХГҮЙ БГАА. ҮҮНД Л ИХ УЧИР БАЙНА. ТЭР ӨНДӨР АВДАГ НЬ ТЭТГЭВЭРТ ГАРХААС ӨМНӨХ ЦӨӨХӨН ЖИЛД ДААТГАЛ ӨНДӨР ТӨЛДӨГ. ТӨЛСӨНӨӨ БУЦААГААД 1,2 ЖИЛИЙН ДОТОР АВЧИХДАГ.Ойролцоо ажил,жилтэй мөртлөө тэтгэвэр маш их зөрүүтэй тогтоогддог, их л шалгаж судлаж хэт их зөрүүгүй ялангуяа тэтгэврийн доод төвшингзайлшгүй амьд явхад хир хангаж чадаж бгааг гол нь анхаарах нь чухал байнаа.
Тэтгэвэрчин 3 сар, 1 долоо хоног
Их хурлын гишүүн 4-5сая₮, компанийн жирийн үйлчлэгч, жижүүр 1,5-2сая₮. Хэрэв ажилласан жил адил 25-30 бол, хэн нь өндөр тэтгэвэр авах вэ? Зөрүүтэй тогтоогдвол зөрүүг яаж арилгаж ижил болгох вэ?🤣🤣🤣
Буянхишиг.өн.налайх. 3 сар, 1 долоо хоног
Тэтгэврийн зөрүүд арилгах асуудал чухал асуудлын нэг мөн.Ажилсан жил төлсөн дүнг харгалзан үзэх шаардлагатай.Хүүхдийн тоогоор нэмэх жилийг хүн бүрт нэмэх хэрэгтэй.Сүүлд тэтгэвэрт гарсанд нь хүүхдийн тоогоор 1,5 жил нэмээд эхнийх нь эхчүүдэд нэмээгүй учир маш буруу.олон жил ажиллаад олон хүүхэд гаргасан ээжүүд маш их хохирсон энэ мэт иргэдээ алагчлан үзсэн ялгаварлан гадуурхсан шийдвэрүүд нь маш их зөрчил үүсгэснээс хохирсон хүмүүс маш олон бий ийм шударга бус шийдвэрүүдээ эргэн харж шударга үнэнээр нь шийдвэрлэ.
ИРГЭН 3 сар, 1 долоо хоног
энэ хоёр эмэгтэй хэн юм бэ?энэ хоёрт толгойндоо орсон юмаа чалчих эрх хэн олгосон юм? хийснээрээ авах үндсэн хуулийн зарчим байгаа шүү дээ. цагтаа хөдөлмөрлөөгүй хүмүүсийг тэжээх юм бол хөдөлмөрийн хууль гэж юм байгаад ч яадаг юм бэ? хөдөлмөрлөсөн хөдөлмөрлөөгүй гээд ялгахгүй бүгдэд нь амь зуух мөнгө яг ижил олгохгүй юу? тэгвэл татвараа төлөхгүй амар.
Дд 3 сар, 1 долоо хоног
Хэрэлдээд бай хэрэлдээд бай. Наадахыг чинь хүсээд бна малнуудаа. Аргагүй үхэр юм даа
Зочин 3 сар, 1 долоо хоног
Төрд залуу насаа зориулж нар мандахаас жаргах хүртэл мөн өдөр шөнийг ялгаагүй ажиллаж амьдралынхаа он жилийг өнгөрөөж байж тэтгэвэрт гарах гэртээ сууж ажил хийхгүй байж байгаад тэтгэвэрт гарах 2 өөр ойлголт. Насаа 55, 60 хүртэл цаг завгүй зүтгэж байж арай гэж тэтгэвэрт гарахад биеийн хувьд эмнэлгийн хараат болж зарим нь 2.3 жил хүрэхгүй хугацаанд тэтгэвэр авсан болоод хүний орчлонг орхиж байгаа. Үүнийг бодолцох хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас арай өндөр байна.Эрэгтэйчүүдийн насжилт маш богино байгааг харгалзаж үзэх цаг болсон.
Зочин 3 сар, 1 долоо хоног
Өө за за насаараа ажиллаж НДШ төлсөн нь бурууджээ. 4 хүүхэд гаргаад хэвтэж байдаг байжээ. Махаа зулгааж хоолтой хоолгүй, нойртой нойргүй ажилласан нь буруудах юм байна л даа. АН-ын хэдэн авгай нар өөрсдөө улсад НДШ төлж байгаагүй байхаа. Өөрсдөдөө л ашигтай юм зохиож байгаа биз.
12 3 сар, 1 долоо хоног
Ер нь зөрүү арилгана гэж тэнэгтэж байснаас хүн тэтгэвэрт гарлаа гэхэд таван жилийн дундажаар тогтооно энэ тэр гэхгүй шууд тогтмол дүнгээр тогтоодог болчихвол нэртэйгээр нь шал дургүй хүрчихлээ. Ажил хийж байхад бүх хүн ялгаатай цалин авдаг байсан шүү. Заримд нь нэмнэ нэмэхгүй гэдэг ялгавараа бүү гарга үнийн өсөлтийг чинь хэн ч давж амьдарч чадахгүй байна шүү. Ажилласан жил ажил мэргэжлийн ялгаагаа харж үз. Тамын тогооны үлгэрээ зогсоочих.
Зочин 3 сар
Усныхан уландаа
зочин 3 сар
балай юмнууд өөрсдөө ажилгүй болохоор ямар их тэтгэмж авах хууль гаргачихаад үүнийгээ хүчингүй болгохгүй гүрийж байж ядарсан хэдэн хөгшдийн тэтгэвэрийг нэмж чадахгүй солиорч байх шив ...
javka 3 сар
даатгал өндөр төлж явсан хүмүүс яахаараа хохирдог гэж сард 100-с дээш төгрөгийн татвар төлж байсан гээд бод доо сард 30-50-н мянган төгрөгийн татвар төлсөн хүмүүстэй адилтгах шаардлага юу байна арай дэндүү байна
Зочин 3 сар
Яалаа гэж зөрүүг арилгах тухай ярина вэ. Ажил мэргэжилээс шалтгаалан өөр өөр цалинтай ажилласан жил өөр бгаа учир тэтгэвэр өөр өөр авч бгаа. Бага төлж бага тэтгэвэр авсан нь завшиж арай ахиу авдаг нь хохирох ёстой гэж. Зөрүүг арилгана гэж ярих нь буруу. Хөдөлмөрлөөгүй байж зөрүүг нь засгаас арилгаж өгдөг юм чинь НДШ ээ ижил багаар төльё л дөө. Илүү төлсөн нь илүү төлсөн татвараа буцааж авья л даа
Зочин 3 сар
Яалаа гэж зөрүүг арилгах тухай ярина вэ. Ажил мэргэжилээс шалтгаалан өөр өөр цалинтай ажилласан жил өөр бгаа учир тэтгэвэр өөр өөр авч бгаа. Бага төлж бага тэтгэвэр авсан нь завшиж арай ахиу авдаг нь хохирох ёстой гэж. Зөрүүг арилгана гэж ярих нь буруу. Хөдөлмөрлөөгүй байж зөрүүг нь засгаас арилгаж өгдөг юм чинь НДШ ээ ижил багаар төльё л дөө. Илүү төлсөн нь илүү төлсөн татвараа буцааж авья л даа