🔴Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна

Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийн хэлэлцэх ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд оролцож буй УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Өнөөдөр Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байгаа өдөр гэж хувьдаа харж байна. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд анхнаасаа учир дутагдалтай, хууль зөрчсөн асуудлууд гарч ирж байна.

Нэгдүгээрт, ҮХЦ-ийн Их суудлын бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг хүмүүс байгаагийн нэг нь О.Мөнхсайхан. Ашиг сонирхол нэгт этгээдийнхээ захиалгат даалгаврыг гүйцэтгэхээр цэцийн бүрэлдэхүүнд байгааг бид эсэргүүцлээ. Хоёрдугаарт, хурал анхнаасаа буруу явлаа. Дайн, онц байдал зарлаж, цэрэг хөдөлгөсөн үед л цэц гурав хоног дотор хуралдаж, нэн яаралтай шийдвэр гаргадаг. Энэ хуулийн заалтыг удирдлага болгож өнөөдөр хуралдаж байна. Монгол Улсад дайн дажин огт болоогүй. Тэгэхээр энэ хууль өнөөдөр зөрчигдөж байна.

Их Хурлаас өнөөдрийн цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Сайнзориг гишүүн томилогдсон. Гэтэл энэ шийдвэрийг цэц хүлээн зөвшөөрөхгүйгээр шууд гэрчээр зарласан. Энэ бол УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шууд халдаж байгаа явдал.

Эцсийн дүндээ, хууль бус үйл ажиллагаагаар суурь нь тавигдсан энэ ҮХЦ-ийн Их суудлаар хууль ёсны шийдвэр гарна гэж огт итгэхгүй байна. Улс төрийн захиалгатай шийдвэр гарна гэж үзэж байна. Үүний үр дагавар нь юу байхад санаа зовж байна гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bold 1 сар өмнө
Ene nomtoibayar yag yaagaad guigeed bgaan ? Uurt ni hamaagui ajil bzde ?
Т.Сэлэнгэ 1 сар өмнө
Би энэ хүнийг шоронд суучхаад төрд гарсныг ер ойлгодоггүй юм. Манай Монголын төр ширээний хүүхэн. Шоронгийн ялтан. Хулгайч нараар төрөө удирдуулсан цагт хэзээч ард түмэн сэхэл авахгүй монопол болсон хэдэн банк банк бус. Шатахуун импортлогч нараас салж байж л ард түмэн сэтгэл санаа тайван амьдрах боломж олдоно