🔴Б.Гүнбилэг: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ХЭҮК-д хандах хэрэгтэй

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы хуралдааныг даргалахдаа "Дэмжээгүй" саналыг "Дэмжье" гэсэн агуулгаар санал хураалгасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Энэ талаар хуульч Б.Гүнбилэг байр сууриа илэрхийллээ.

Хуульч Б.Гүнбилэг: 

-Гол асуудал юу вэ гэхээр Монгол Улсын аль ч иргэн өмгөөлүүлэх эрхтэй. Нөгөө талд сууж байгаа Н.Лүндэндорж багштай мэтгэлцэх хүн 3-4 хоногт олдох уу? Энэ хурлыг ингэж яаран хийх ямар шалтгаан байсан юм бэ?

Томьёолсон, томьёолоогүй гэх асуудлыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа жишиг болголоо. Цаашид "Эерэг"-ээр томьёолохыг Монгол Улсад хуульчилж өглөө гэсэн үг. Энэнээс өмнөх асуудлууд дээр бол Байнгын хорооны саналыг томьёолол болгоод оруулж ирдэг байсан. 2019 оны өөрчлөлтөд томьёоллын талаар нэг ч үг, үсэг байхгүй. Үүнийг ҮХЦ одоо л шүүхийн жишгээр тайлбарлаж тогтоосон.

Хоёрдугаарт, ирцийн асуудлыг цэц зөв дүгнэсэн гэж бодож байна. Аравдугаар сарын 17-ны өглөө яагаад ирцээ дахиж бүртгээгүй юм бэ? Гэхдээ хуралдаан даргалагчид УИХ-ын Тамгын газар мэргэжил арга зүй, хууль зүйн зөвлөгөөг өгдөг. Хуралдаан даргалагч өөрөө субьектив санаагаараа шийдвэр гаргасан уу, эсвэл Тамгын газраас арга зүйн зөвлөгөө өгөөд, "Ирцийг ингэж болно" гэсэн үү гэдгийг цэц нарийн тогтоох ёстой. Тэгж байж Х.Булгантуяагийн зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг хэлэлцэх ёстой.

Хэрэв Х.Булгантуяа өмгөөлөгчтэй байсан бол цэцийн шийдвэрийн агуулга Монгол Улсын парламент ёстой харшлах байдлаар гарахгүй байсан. Тэгэхээр өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй учраас УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг ХЭҮК-д хандах хэрэгтэй гэж зөвлөж байна. Энэ ганцхан Х.Булгантуяа биш, Монгол Улсын бүх иргэний тухай асуудал гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд 1 сар өмнө
Ирц бүрдүүлэхэд хугацаа заагаагүй гэх нэг юм бий. Чамаас л дор УИХ байв гэж.
Долгоо 1 сар өмнө
Одоо л Булган туяагаа өмгөөлнө бизээ чи..