УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөлд 91 мянган иргэн гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөлд 91 мянган иргэн гарын үсэг зуржээ

Иргэн Ц.Батболд санаачлан, УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа.

Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн байдаг.

Өргөдөл гаргагчийн тус заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, давуу байдал олгож байгаа нь нийгмийн даатгал болон бусад тэтгэмжийн хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзжээ.

Өргөдөл нь 100,000-аас дээш хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах юм.

Өнөөдрийн байдлаар тус өргөдлийг 91 мянган иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Хэрэв 100 мянга хүрвэл хуулийн төслийг өөрчлөх талаар хэлэлцүүлэх боломж бүрдэх юм. Мөн уг саналын хугацаа энэ сарын 28-ны 16:03 цагт дуусна.

Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

САНГИДОРЖ ДАВААХҮҮ 1 сар өмнө
ДЭМЖИЖ БАА
tuvd 1 сар өмнө
demjij bn
Дунгаамаа 1 сар өмнө
Иргэн Батболдын санаачлахыг дэмжиж байна
Ганбаатар 1 сар өмнө
ДЭМЖИЖ БАА
Төмөрчөдөр 1 сар өмнө
Дэмжиж байна
Дунгаамаа 1 сар өмнө
Яасан гэж илүү мөнгө өгөх вэ бид бүхэн эсэргүүцэж байна ажлаа сайн хийдэг бол хамаа алга ард түмнээ ядуурлын дээд ирмэгт хүргэсэн эх орон газар нутгаа тонон дээрэмдсэн гэж өгөх үү дараа нь ажлаас гарсан төрийн албан хаагч болгонд өгөх үү ингэж яав ч болохгүй гэж бодож байна багш эмч нар тэтгэвэрийнхэнд нэмж чадахгүй гээд солиороод байж арай хэтэрнэ байхаа
Ts Sambuu 1 сар өмнө
Demjij bna
D Jargal 1 сар өмнө
Demjij baina
Мөнхбаяр 1 сар өмнө
Дэмжиж баа
Алтаа 1 сар өмнө
Батболдын саналыг дэмжиж байна