🔴Б.Түвшин: Нүүрсний хэрэг, 1XBET-тэй холбоотой нэвтрүүлэг цацна гэж сүрдүүлж, 300 мянган ам.доллар нэхсэн

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Б.Түвшинг нүүрсний хэрэгт холбож, 1XBET-тэй холбоотой асуудлаар нь нэвтрүүлэг хийж цацна хэмээн сүрдүүлж, 300 мянган ам.доллар нэхсэн явдлаар өөрөөс нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Юуны өмнө, дарамт шахалтад өртчихсөн юм шиг пост хийсэн бол уучлаарай. Тийм юм байхгүй. Миний нэг танил хүн уулзаад, "Та 1XBET-тэй холбогдоод байсан. Тэгэхлээр энийг чинь сэвнэ ээ, нэвтрүүлэг хийнэ ээ. Цаашлаад нүүрстэй ч холбоно, банк бустай ч холбоно. Ийм байдлаар бүхэл бүтэн зохиомол нэвтрүүлэг хийж, таны нэр төрд халдана. Тиймээс 300 мянган ам.доллар өг" гэж хэлсэн нь үнэн. Ер нь залуу улс төрчид, бизнесменүүд рүү иймэрхүү хандлагууд байдаг болбол энэ нийгмийн үзэгдэлтэй тэмцэх ёстой. Бусдадаа сургамж болгох үүднээс тэр постыг хийж цацсан. 

1XBET-тэй холбоотой асуудал надад байхгүй. Крипто бирж эрхэлдэг "Алтекс Дижитал" гээд компани миний хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр байдаг. Зөвхөн крипто арилжаа хийхэд л зориулагдсан байгууллага. Одоогийн байдлаар 1XBET-ийн 108 агент байдаг гэж сонссон. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага сар болгон иймэрхүү агентлаг, арилжаа хийдэг байгууллагуудыг шалгадаг юм билээ. Хууль бус юм огт хийгээгүй гэдгээ итгэлтэйгээр хэлж байна гэлээ. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.Бүрэнбаяр 1 сар өмнө
Холбоогүй бол зохих газарт нь хандаач аалаа
М.Бүрэнбаяр 1 сар өмнө
Үгнээсээ буцдаг үхсэн бацаан, АН минь нэр сүрийг унагаах бий, Аалаа