🔴Барилгачдын нэгдсэн холбооноос төр засаг тогтвортой байхыг шаардав

Монголын барилгачдын нэгдсэн холбоо нийгэм, эдийн засгийн цаг үеийн байдлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. 

Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл: 

-Төрийн тогтворгүй байдал барилгын салбарт хэрхэн нөлөөлдгийг тайлбарлая. Бид 2020 оны сонгуулиас хойш таван жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзлээ. Одоо төр засаг унавал 5 дахь сайдынхаа нүүрийг үзнэ. Үүнээс болж барилгын салбарын 100 мянган барилгачдын эрх ашиг хохирч байна. Сайд нь солигдохоор бүх газар хэлтсийн дарга нар нь солигддог. Төрийн тогтворгүй байдлаас болж техник, хууль эрхзүй, эдийн засгийн бодлогууд алдагдаж байна. Нэг жилийн дотор гурван сайдын нүүр үзлээ.

Төсөв мөнгө нь хүрэхээ больсон маш их барилгууд байна. Барилгын ажилчдын цалин зах зээлийн тарифаас 2-3 дахин бага байна. Эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа. Гэхдээ бид хажуугаар нь орж жагсахгүй. Зах зээлд барилгын материалын үнэ өсөхийн хэрээр барилгачид хохирол амсаж байна. Улс төрийн тогтворгүй байдал ажил хэлэлцээр хойшлуулж байгаа учир төр тогтвортой байх шаардлагыг хүргүүлж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.