Хөвсгөл аймгийн Ханх суманд 4,2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4,2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын “Боштого” гэдэг газар /2025.10.31/ урд шөнийн 01:00 цагт 4,2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй аж.

Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчээр газар хөдөлснөөс хойш давтан хөдлөлтүүд болсоор байна. Зөвхөн Ханх суманд тус онд нийт 34,133 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 176 бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.