Угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. 

d4f1b080bafe423785865a5555cae93f

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотод 172 мянган айл түлш хэрэглэж байна. Үүнээс 110 мянган айл нь угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй. 17 мянган айлд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна. Энэ онд багтаан түлш түлж байгаа бүх айлд угаар мэдрэгч суурилуулж дуусна. Угаар мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд хянадаг. Операторууд 24 цагаар ээлжлэн ажилладаг тул дэлгэцэд гарч ирсэн дохио бүрийг алдалгүй арга хэмжээ авч, дохио ирсэн даруйд тухайн айл руу холбогддог. Ингээд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгдөг. Хэрэв тухайн айлтай утсаар холбогдож чадаагүй бол гэрээт ажилтнууд очдог. Нийслэлд галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хий ялгарсан 96 тохиолдолд гэрээт ажилтнууд очиж ажилласан байна. Есдүгээр сарын 15-аас хойш есөн хүн угаартаж нас барсан харамсалтай явдал болсон. Айлууд угаарын хий мэдрэгчээ унтраасан зэрэг зөрчил түлхүү илэрдэг” гэлээ.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ нь 7010-9410 дугаарт засвар үйлчилгээний дуудлага хүлээн авдаг. Угаарын хий галлагаа эхлэх болон дуусах үед ихээр ялгарч энэ үеэр дуудлага ирэх нь түгээмэл байдаг аж.

b644f37df1544f4498bc05d2ce819af4

110fdbce2d1b44a9b3d46a189ce9427e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.