Аюулт үзэгдэл, ослын дуудлагаар дөрвөн иргэний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.03-11.09/ нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалж, 70 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй баайдлыг хангасан ажиллажээ. Нийт дуудлагын 68 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсан аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.