СБД: "Хүүхдүүд бид статистикт хэрхэн оролцдог вэ” сэдвийн хүрээнд хичээл заажээ

СБД: "Хүүхдүүд бид статистикт хэрхэн оролцдог вэ” сэдвийн хүрээнд хичээл заажээ

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний “Статистикийн өдөр”-ийг тохиолдуулан “Статистикийн цагаан толгой”, “Cтатистикийн хэрэглээ, ач холбогдол” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад статистикийн анхан шатны боловсрол олгох хичээл ордог уламжлалтай.

Монгол улсад Статистикийн байгуулага үүсэж хөгжсөний 101 жилийн ойг угтан, өнөөдөр Сүхбаатар дүүргийн Статистикийн хэлтсээс дүүргийн “Эрдэм соёл” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн 3 бүлгийн 60 гаруй сурагчдад “Cтатистикийн хэрэглээ, ач холбогдол”, “Хүүхдүүд бид статистикт хэрхэн оролцдог вэ” сэдвийн хүрээнд хичээл, сургалтыг зохион байгууллаа.

Сурагчид дүүргийн төр захиргааны байранд хүрэлцэн ирж, сургалтын хүрээнд статистикийн талаарх ерөнхий ойлголтоос гадна Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын талаар мэдээлэл сонсож, статистикт хэрхэн оролцдогоо мэдэж, “Монгол Улсын хэддэх иргэн бэ” батламжийг гардан авав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.