“Ноорог”-ийн О.Уламсайхан юунаас болж хөршдөө хутгалуулав

“Ноорог”-ийн О.Уламсайхан юунаас болж хөршдөө хутгалуулав

“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч О.Уламсайхан өнөөдөр үүрээр мэсний шархтай Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн яаралтай мэс засал хийлгэсэн нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихэд татав.

Тэрбээр мягмар гаргийн үүрийн 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Ихмонгол” хороололд гэр рүүгээ орох гэж явахдаа байрныхаа гадна иргэн Д.Д-тэй маргалдсан аж. Улмаар 38 настай Д.Д түүнийг цээж болон гарт 2-3 удаа хутгалж шархдуулжээ. Хэргийг харсан гэрч тэр даруйд цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандсанаар Цэргийн төв эмнэлэгт хохирогчийг хүргэсэн бол хүний эрүүл мэндэд халдсан Д.Д-г цагдаагийнхан саатуулан шалгаж буй юм.

Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Шөнөөр гэрт нь дайрч орж, эхнэрийг нь хүртэл цохиж аваад хутгалуулсан Улмааг өмөөрөх акц өрнөөд байгаа юм уу” гэх мэтээр дэгсдүүлсэн, бодит үйл явдлыг гуйвуулсан мэдээллүүд ч цацагдаж байна. Хэрэг орц, орон сууцад бус, байрны гадна болсон юм билээ.

Үүнтэй холбоотойгоор найз нөхөд нь “О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн нь үнэн. Тэрбээр яг одоо хагалгаанд орж байна. Уг асуудлыг хэл аманд оруулахгүй, ар гэрийнхэнд нь хүндрэл учруулахгүй гэсэндээ гадагш мэдээлэл өгөөд яах вэ гэж байсан ч аль хэдий нь сайтууд дээр мэдээлэл нь түгсэн байна. Энэ үед О.Уламсайханы биед халдсан гэмт хэргийг хэт дэлгэрэнгүй мэдээлэх, олон нийтийн сүлжээн дэх постуудын дор бичсэн зохион байгуулалттай сөрөг сэтгэгдэл зэрэг нь сэтгэл санааны байдал нь тун хүнд байгаа ар гэрийнхэнд нь давхар дарамт болж байна.

Иймд та бүхнийг элдэв таамаг, баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг уриалъя” хэмээсэн байв. Юутай ч цагдаагийн байгууллага хэргийн холбогдогч Д.Д-г саатуулан шалгаж буй бөгөөд ахуйн хүрээний маргааны улмаас энэ явдал болсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгөв.

Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Газрын гай 30 өдөр өмнө
Энэ нэг жаажгий эрүүтэй юм өөрөө л болоогүй биз
Даравгар 30 өдөр өмнө
Яадгийн
Зочин 30 өдөр өмнө
Үхээрэй чи
Зочин 30 өдөр өмнө
Угаасаа нэг олиггүй нөхөр байсан. Явдал суудал нь ч олиггүй юм байна.
Сайн бичжээ 30 өдөр өмнө
Болж дээ
Зочин 30 өдөр өмнө
Бид чинь цөөхөн Монголчууд шүү дээ. Хүн хүнээ хайрлаач ээ . Өдөр бүр зуурдаар угаараар хүчирхийллээр өвчнөөр хавдраар гээд олноороо үхэж бна. Нэгнийгээ бүдрэхэд нь өвдсөн үед нь үзэн ядсан дэвсэллэлгүй ганц удаа тэвчээд өнгөрөөгөөч
irgen 30 өдөр өмнө
munguur jagsaj tor samarsan deer ni hunii ohin uriig amia horlohod hurgesen hun amid uldsen ni ih ym
Бадам 30 өдөр өмнө
Хайран сайхан хүү Хурдан эрүүл болоосой Энд сөрөг юм бичээд байгаа хүмүүс даанч арчаагүй гөлөгнүүд гэдгээ зарлалаа Удахгүй та нарын нэрс тодорноо
zochin 30 өдөр өмнө
даагнаас биш дарвагараасаа болноо гэж үг бий дээ
Зочинд 30 өдөр өмнө
Бусдыг басамжилсан юм шиг царай гаргаад жаахан овилгогүй харагдаад байдаг шүү.
Зочин 30 өдөр өмнө
Худалаа нэг талыг барьсан Мэдээлэл оруулахаа боль....
отгонтуяа 30 өдөр өмнө
Их далжигнуур харагддаг л даа. Дальчингаж байж л асуудалд орсон байх. Сургамж авцгаа, дальчигнах аюултай.
Bi 30 өдөр өмнө
Yaaj ch margasan hund mes hurgene gedeg tenegiih
Итгэл баян 30 өдөр өмнө
ха ха муу нохойг гүйцээчихгүй.
chi bol teneg pizda 29 өдөр өмнө
medrel muutai pizda ve chi
Lkhagva 29 өдөр өмнө
Хоёр залуу муудалцсан бол эрчүүд шиг гар зөрүүлчихгүй. Хутга шөвөгт хүрдэг юу ч билээ. Хэн хэн л буруутай.
zochin 29 өдөр өмнө
mcs s avsan mongondoo hahaj uheesei pidda
Baaa 28 өдөр өмнө
хохь чинь үхчихгүй новш
Tumurbaatar Jamsranjav 28 өдөр өмнө
Ih hun aimtnaas mong awaad buruu zow yriad ywhaar tgj bgan aygu bol oriigo hatagsan bj mden shuu olnii anhaarld bh durtai hun hhhh