🔴2026 оны төсвийн дөрөв дэхь хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэхь хэлэлцүүлгийг хийв.
2026 оны төсөв төрийн байгууллагуудын урсгал зардал болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг 10 хувиар бууруулах замаар багш, эмч нарын цалинг 15-50 хувиар нэмэх, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр батлагдлаа.
Төсөөллөөр, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийн хэмжээг 2026 онд 5.7 хувь 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2026 оны 7 хувь, 2027 оны 6 хувь 2028 онд 5 хувь байхаар тооцсон байна.
Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2026 онд 31 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2070 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ 51200 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.