Б.Баярбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ыг тараах тухай хууль бус зарлиг уншиж байсныг хэзээ ч бүү мартаарай

Б.Баярбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ыг тараах тухай хууль бус зарлиг уншиж байсныг хэзээ ч бүү мартаарай

МАН-ын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлаар намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар танилцуулж байна. Энэ үеэр "Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ыг тараах тухай хууль бус зарлиг уншиж байсныг хэзээ ч бүү мартаарай.  Нам өөрийн дархлаагаа сайжруулах шаардлага байгаа" гэж хэлэв.

 МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар:

-Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд Чингис хааны өмнө зогсож байгаад МАН-ыг тараах тухай хууль бус зарлиг уншиж байсныг хэзээ ч бүү мартаарай. Энэ хүрээнд Дээд шүүх тодорхой үйл ажиллагаа явуулж байсан. 2005 оны Улс төрийн намын тухай хуульд ийм зохицуулалт байгаагүй учраас миний бие намаа төлөөлөн Дээд шүүх дээр очиж тус асуудлыг шийдвэрлэж, хааж байсан.

Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуульд улс төрийн намыг тараах татан буулгах заалтууд тодорхой орсон байгаа. Нам өөрийн дархлаагаа сайжруулах шаардлага байгаа гэв.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 25 өдөр өмнө
Та нар намыг тараахгүй гэж байгаа бол эвтэй, шударга, ард олноо хүндэтгэн эх орноо хөгжүүлэх хэрэгтэй
Оiyнбилэг 25 өдөр өмнө
Бат-үүл мэтийн попорууд.өлөв дөлөв гээд л явна.