“Булганы сэргэлт” хөтөлбөрт хамрагдсан сурагчид өнөөдөр БНСУ-ыг зорилоо
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын санаачилгаар "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн чиглэлд тулгамдаж буй асуудлуудыг хамруулсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Боловсролын салбарын чиглэлд Булган аймагт шаардлагатай байгаа мэргэжлээр аймгийнхаа хүүхэд, залуучуудыг гадаад болон дотоодын их дээд сургуульд сургах зорилтын хүрээнд 2025 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 18 төгсөгч БНСУ-ынХусогийн их сургуульд чиглэл чиглэлийн мэргэжлээр суралцахаар мордлоо.
Сурагчид 1 жилийн хугацаанд Солонгос хэлний 3 дугаар түвшин буюу ТОПИК-ын II түвшинг хангаж, дараа нь өөрсдийн сонгосон үндсэн мэргэжлийн хичээлийн сургалт руугаа элсэн суралцах аж.
Тэд “Булганы сэргэлт” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн, 100% тэтгэлэг авч хилийн чанадад суралцаж ирээд Булган нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах болно хэмээж байлаа.

Булган аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Б.Батбаяр:
-Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийн хүрээнд дотор нь эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгэм гээд бүхийл асуудлуудыг хамруулсан байгаа. Булган аймгийн боловсролын чиглэлээр Булган аймгийн залуучуудыг гадаадад болон дотоодод сургах Булган аймагт шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлээр илүүтэй сургах хүрээнд өнөөдөр 18 ЕБС төгсөгчийг БНСУ-ын Хусогийн их сургуульд чиглэл чиглэлийн мэргэжлээр сургалтад явуулж байна. Хүүхдүүд 1 жилийн хугацаанд Солонгос хэлний 3 дугаар түвшин гэж байдаг, Топик 3 гэж. Энийгээ авах юм бол дараагийн шатын үндсэн мэргэжлийн хичээлийн сургалт руугаа элсэн сургах гэрээтэй. Энэ хүрээндээ хэлээ сураад, үндсэн мэргэжлээ эзэмшиж ирнэ. Ингэсэн тохиолдолд хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан нийт санхүү,төлбөрийг тэр хүүхдүүд буцалтгүйгээр очно. Булган аймагтаа ирээд ажиллана гэсэн гэрээтэйгээр явж байгаа.
“Булган сэргэлт” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд:
-Аймгийн засаг даргын тэтгэлэг зарлагдсантай холбоотойгоор өөрийн материалаа бүрдүүлж өгөөд тэтгэлэгт хамрагдсан байгаа. Үнэ төлбөргүй 100%-ийн тэтгэлэгтээ суралцах болсондоо туйлын их баяртай байгаа. Мөн ирээдүйд сурч төгсөж ирчихээд Булган аймагтай ажиллаж амьдарч Булган аймгийнхаа хөгжилд нь хувь нэмэр оруулахыг хичээж байгаа.
Булганы сэргэлт мөрийн хөтөлбөрийн дагуу сонгон шалгаруулалт явуулсан тэр сонгон шалгаруулалтад би оролцоод материалуудаа бүрдүүлж өгөөд шалгарч чадсан. Хөтөлбөрийн хүрээнд яваад улс орон аймагорон нутгаа хөгжүүлэх зорилгоор инженер мэргэжлийг сонгоод аймгаасаа явж байгаа.
Тус их сургуульд эмч мэргэжлээр суралцах гээд явж байгаа гол шалгуур нь мэдээж дүн сурагчийн өөрийнх нь идэвх оролцоо, мэдээж амжилт. Элсэлтийн шалгалтын оноо бас гол шалгуур нь байсан. Сурч очоод мэдээж Булган аймагтаа ажиллана. Булган аймгийнхаа эрүүл мэндийн салбарт өөрийнхөө хувь нэмрийг оруулж ажиллана. Булган аймгийн Баян-Агтсумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг2025 онд төгссөн. Булган аймгийн Засаг даргын тэтгэлгээр Солонгосын Асан хотын Хусо их сургууль руу хэлний бэлтгэл буюу 4+1 хөтөлбөрөөр явж байгаа. Эмчийн мэргэжлээр сурч ирнэ гэж бодож байгаа. Булган аймагтаа ирээд 4-5 жил ажиллах гэрээтэй. Тэтгэлгийнхээ дүрмийн дагуу ажиллаж амьдарч бүр болж өгөх юм бол тэрнээсээ улам илүү цаашлаад ажиллаж амьдарна гэж бодож байгаа.
Миний хувьд Булган аймгийн Булган сумын 3 дугаар сургуулийг төгссөн болохоороо Хусогийн их сургуулийн инженер мэргэжлээр сурах зорилготой байгаа. Тэтгэлэг төлбөр нь аймгийн Засаг дарга, тамгын газар хамтраад "Булганы сэргэлт" хөтөлбөрийг хэрэгжүүлээд шалгаруулалт явсан тэр шалгаруулалтад нь орсон байгаа.
Би Булгандаа сургууль төгссөн спортын сургуулийг мэргэжлээ болохоороо би IT тал руугаа гэж бодож байгаа. Асан хотын Хусо их сургуульд явах гэж байгаа, мэргэжил нь IT тал руугаа. Эхлээд хэлний бэлтгэлтэй явж байгаа. Анх сонсчихоод ер нь алдаж болохгүй том боломж гэж бодоод хамаг чадлаараа л хичээгээд өргөдлүүдээ бүгдийг нь өгсөн ч харин тэнцэж чадсанд аймаар баяртай байгаа. Санаачилгыг хэрэгжүүлсэн Булган аймгийн Засагдаргадаа, хамт олондоо бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлье.

Тэтгэлэгт хамрагдаж, БНСУ-ыг зориж буй сурагчдын гэр бүлийн төлөөлөл:
Булган аймгийн Засаг дарга, түүний хамт олондмаш их баярлалаа. Монгол Улсын ирээдүй болсон сайхан охид хөвгүүдийг их дээд сургуульд хилийн чанадад олон улсын сайхан харилцаатай болсон үед сургуульд явуулж байгаад маш их баярлаж байна. Хүүхдүүд бас их ирээдүйтэй их сайхан байна. Нутаг орныхоо чимэг нь болж явж байгаад гялайлаа. Бүгдэднь их баяр хүргэе. Хилийн чанадаас их сайн юм сурчирээрэй. Улс эх орныхоо ирээдүйг өнгөлж, их сайхан ирээдүйн боловсон хүчин бэлдэж байгаад маш их баярлаж байна.
Тэр болгон олдоод байхгүй боломж. Манай Булган аймгийн удирдлагууд боловсролд анхаарсан сайхан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хүмүүстээ басталархлаа.
Булган аймгийнхаа хүүхэд багачууд залуучуудыг Солонгос улсад боловсрол эзэмшүүлэх гээд сайхан хөтөлбөр санаачилсан нийт Булган аймгийнхаа удирдлагууд, холбогдох хүмүүст бас баярлаж талархсанаа илэрхийлье. Хүүхдүүд маань өөрсдийнхөө хичээл чармайлтаар бүх хичээлдээ тэгш сайн хамрагдаж сайн суралцахын үндсэн дээр болзлыг хангаж явж байгаа. Тэгэхээр Булган нутгийнхаа нэрийг дуурсгаад сайн боловсон хүчнүүд болж ирээд Булган нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах байх гэж хүүхдүүддээ найдаж байгаа. Хүүхдүүдийнхээ цаашдын сурлагад нь өндөр амжилтыг хүсье. Булган нутгийнхаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулсан сайн боловсон хүчнүүд болж ирээрэй гэж хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.