Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Батбаатар нар Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ.
 
Шадар сайд Х. Ганхуяг стандартыг тогтоох байгууллагын үйл ажиллагааны хамгийн гол цөм болсон лабораторийн орчин нөхцөлийг сайжруулах, засварлах, шаардлагатай тохиолдолд өргөтгөл хийх замаар стандартын шаардлага хангуулахыг үүрэг болгосон юм.
Тэрээр ирэх жилийн төсвийн урсгал зардлыг танаж багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлж байгааг онцлоод төсвийн хэмнэлт хийгдэж байгааг сануулжээ.
 
Мөн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг тухайн жилийн давсан орлогоос шийдвэрлэх болон албан хаагчдад хортой нөхцөлийн нэмэгдлийг олгох журмын асуудлыг шийдэхийг Стандарт хэмжил, зүйн газрын дарга С.Батбаатарт үүрэг болгожээ.

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Номин 19 өдөр өмнө
Энэ нэг саарал каракулан малгайг яадаг юм хорооноос дарга болхоор үнэгүй тараадаг юм уу? Зүв зүгээр л УИХ гишүүн байж байснаа шадар сайд болонгуутаа шууд энэ малгагайг өмсөх юм. Зудын эрсдэлтэй аймаг сумуудад ажиллаж байна гэнэ. Тэгэхээр яахын? энэ малгайг өмсөхөөр тухайн сум нь зудгүй болох уу? Малын тэжээл нь ургах юмуу? яахын? Төсвийн мөнгийг энэ мэт хэрэггүй зүйлд үрдэгээ хэзээ болих бол. Гэтэл ОБЕГ аврагчид нь олигтой гар чийдэнч үгүй явж байгаа шд. Тусгай хэрэглэлийн хувцас өгдөг ч урагдаж, янз бүр болбол өөрсдөө төлдөг болхоор өмсдөггүй ч гэх шиг. Эмч нар нь нэг удаагийн малгайгүй, аврагчид нь энгийн жижиг хэрэгцээ нь дутуу, олигтой чанартай бээлий ч үгүй байна даа дарга нар минь. Энэ стандартын дарга нь бас төсвийн мөнгийг хамаагүй тарааж, дарга цэргүүдээ 10, 20 саяаар урамшуулж байх юм. Хайран татвар төлөгчийн мөнгө
Номин 19 өдөр өмнө
Энэ Стандартын дарга нь бас төсвийн мөнгийг хамаагүй тарааж, дарга цэргүүдээ 10, 20 саяаар урамшуулж байх юм. Хайран татвар төлөгчийн мөнгө
Номин 19 өдөр өмнө
Энэ Стандартын дарга нь бас төсвийн мөнгийг хамаагүй тарааж, дарга цэргүүдээ 10, 20 саяаар урамшуулж байх юм. Хайран татвар төлөгчийн мөнгө