🔴О.Нарангарав: Б.Эрдэнэсүх арван давхрын цонхоор намайг унагаж алахыг завдсан

AI хөрвүүлсэн

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь гэр бүлээ 22 жилийн турш хүчирхийлж, амь насанд нь халдах оролдлого удаа дараалан гаргаж байсан гэх асуудлаар түүнийг эхнэр О.Нарангарав олон нийтэд хандаж мэдээлэл хийв.

Өмгөөлөгч Г.Баттулга:

-Б.Эрдэнэсүх нь О.Нарангарав руу чиглэсэн илтэд худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр удаа дараа явуулж байна. Б.Эрдэнэсүх гэдэг хүнийг Эрүүгийн хуулийн 11.7-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна аа гэж үзээд энэ оны 10 сард бол түүнийг эрүү үүсгэх ялаар татсан байдаг. Ингээд таслан сэргийлэх арга хэмжээ авч холбогдох хэрэгт гэрчээр оролцсон зарим хүмүүс рүү нөлөөлөх дарамтлах ийм үйлдлүүд байж болзошгүй байна аа гэж үзээд түүнийг 30 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх хэмжээ авсан байдаг. Харин 14 хоног хоригдсны дараа суллагдсан. Суллагдсанаасаа хойш хохирогч руу халдах үйлдлийг ихээр гаргаж байна.  Өмгөөлөгчийн хувьд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт прокурорын байгууллагад "Яллагдагчийн зүгээс хохирогч руу хандаж амь насанд нь заналхийлэх хандлага, үйлдлүүд гаргаж байна аа. Энэ хүнтэй холбоотой таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч ээ" гэсэн хүсэлт өгсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдвэрлэгдээгүй байна. Хэрвээ хохирогчийг ямар нэгэн байдлаар заналхийлэх, бүүр цаашилбал амь нас нь эрсдэл учирвал энэний хариуцлагыг хэн хүлээх вэ?

Иргэн О.Нарангарав:

-Олон жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, үр хүүхдүүдийг минь ч гэсэн дарамталж одоо өдий хүрсэн. Бид хоёр 17 настайгаасаа хамт амьдарч дөрвөн сайхан хүүхдийн эцэг, эх болсон. Одоо хоёр хүүхдийн хоёр сайхан ачтай болсон.

Гэтэл Б.Эрдэнэсүх нь нэр нөлөө бүхий хүмүүсийг олноор нь таньж тэр хүрээлэл, одоо найз нөхөд, ах дүү нараараа дамжуулан уг хэргүүдийг замхруулах, шалгахад нь саад учруулж, аль болох нуун дарагдуулах үйл ажиллагаануудыг явуулж байна гэж би хардаж байгаа. Миний хамрыг ноднин 4 сард хугалсан. Ямар шалтгааны улмаас хугалсан бэ гэхээр, Их хуралд дэвших үедээ утааны тухай контент бэлдсэн. Тэр үед "сэтгэлдээ хүртлээ ярьж чадсангүй" гэж бухимдаж уурлахдаа намайг зодож хамрыг минь хугалсан. 

Б.Эрдэнэсүх үргэлж "Чи хэн ч биш шүү. Чамайг би яавал ч яаж чадна. Нүүрийг чинь одоо түлнэ, хүчил цацна. Нүдийг чинь ухаж авна" гэж зодож, дарамталдаг байсан. Би үүнд маш их гомдолтой байна. Шинжээч дахин томилж өгөөч гэж гомдол гаргасан байгаа.

Энэ олон жилийн хугацаанд яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй юм бэ гэдэг асуултууд маш ихээр гарч ирж байгаа. "Шалгаад өгөөч. Үнэн мөнийг тогтоогоод өгөөч. Хүчирхийллийг таслан зогсоогоод өгөөч ээ" гэж би хүсэлт гаргаж байсан. Хан-Уул болон СХД-ийн цагдаагийн хэлтэст удаа дараа гомдол өгч байсан боловч шалгаж тогтоосон юм байхгүй.

Миний үсийг хяргах, хоёр дүүг минь дарамталж зодож нүдэх, тэр ч бүү хэл аавын минь шүдийг хүртэл булга цохиж байсан. Намайг хээр гадаа аваачиж хоёр хоног нүцгэн шалдан байлгаж "Надтай амьдарвал амьдар, үгүй болбол эндээ үх" гэх зэргээр намайг дарамталж амь насыг минь хохироохыг оролдож байсан. Хамгийн сүүлийн жишээгээр гэхэд 2025 оны зургаадугаар сарын 10-ны үед намайг арван давхрын балконоор шидэхийг оролдож, миний амь насыг хохироохыг завдсан. Би амь аврахыг гуйж өчнөөн удаа орилсны дараа манай хаалгыг хэн нэгэн ачтай буянтай хүн цохиж, миний амь насыг аварсан.  

Б.Эрдэнэсүх том хүү болох Э.Оч-Эрдэнийг цагдаагийн байгууллагад өгсөн. Гэр бүлийн дундын компанид ажилладаг хүүхдийг минь хоёр сарын өмнө сошиал менежерээр ажил авсан. Ингээд манай компанийн үнэ бүхий компьютер тоног төхөөрөмжийг хулгай хийгээд явсан гэх өргөдлийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн байсан. Эцэг хүний улс төрийн карьер унахгүй явбал үр хүүхдүүд нь сайн явах юм байна аа гэж итгэсэн. Гэтэл үгүй юм байна аа гэдгийг би сая ойлголоо. Зөвхөн намайг дарамтлаад, амь нас, эрүүл мэндэд нь халдаад зогсохгүй, үр хүүхдүүдээ ч гэсэн шоронд хорино, 4-өөс 8 жилийн ял төлөвлөөд байж байна.

Б.Эрдэнэсүх одоо "Чамайг шоронд хатаана. Та нар бүгдээрээ овгоо солиорой" гэсэн шахалтыг үзүүлж эхэлсэн. Ийм учраас би Монгол улсад эргэн ирж үр хүүхдүүдийнхээ төлөө  чадах бүх зүйлээ хийхээр шийдсэн гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

жам 17 өдөр өмнө
ёстой сэтгэц аймшгийн алуурчин юм бна хатуу хориочээ