Хан-Уул дүүргийнхэн “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийнхэн “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа
Хан-Уул дүүрэг хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 28 байгууллагын өвлийн бэлтгэл хангуулсан байдалд үзлэг, шалгалт хийх, харилцан туршлага солилцох зорилготой “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа.
 
Арга хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 15 байгууллага, ногоон байгууламжийн арчлалт хариуцсан 10 байгууллага, гэрэлтүүлгийн засвар, арчлалт хариуцсан 3 байгууллага буюу нийт 28 байгууллагын 230 ажилтан албан хаагч, 200 тусгай зориулалтын машин, техник 75 нэр төрлийн 350 гаруй техник, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо.
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Менежерээр ахлуулсан ажлын хэсэг, Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Тээврийн Цагдаагийн алба, хороодын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр үзлэг шалгалтыг зохион байгууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.