ХУД-т ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын арга хэмжээ болж байна

ХУД-т ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын арга хэмжээ болж байна
Хан-Уул дүүргийн ИТХ-аас санаачлан дүүргийн ахмадуудын эрүүл мэндийг анхаарах хүрээнд сарын хугацаатай аян зохион байгуулж байна.
 
Аян хүрээнд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20, 22-р хорооны ахмадуудад сар бүрийн 3 дахь 7 хоногт үзлэг хийж байна.
 
2025 оны 10 сарын ээлжит үзлэгт 12 төрлийн нарийн мэргэжлийн эмч оролцож 95 ахмад хамрагдлаа.
 
Хан-Уул дүүргийн ахмадуудын эрүүл мэндийг анхаарах асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил, ХУЭМТөвийн дарга Н.Наранбаатартай ярилцаж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.