“АНХНЫ ТУСЛАМЖ - АМЬ АВАРНА” САРЫН АЯН ХУД-Т ЭХЭЛЛЭЭ
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв” НҮТББ-тай хамтран ерөнхий боловсролын 23 сургуулийн ахлах ангийн сурагчдад анхны тусламж цаг алдалгүй үзүүлэх мэргэшсэн сургагч бэлтгэх “Анхны тусламж - Амь аварна” аяныг 2025 оны 10 сарын 02-оос 11 сарын 10-ны хооронд гурван үе шаттайгаар зохион байгуулна.
Төлөвлөсөн ажлыг өнөөдөр дүүргийн хэмжээнд /2025.10.02/ эхлүүллээ. “Анхны тусламж”-ийн мэдлэг олгох, анхны тусламж үзүүлэх чадвартай мэргэшсэн сурагчийг бэлтгэх дадлага сургалт дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-нд зохион байгуулагдлаа.
Зургийн цомог
×
1 / 4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.