Хан-Уул дүүргийн ИТХ-ын зөвлөл хуралдлаа
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцлээ.
Мөн 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийн элсэлтийн нөхцөл байдал, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлтэй танилцлаа.
Хуралдаанаас дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээтэй газар дээр нь очиж хянан танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах, боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлийг тус тус өглөө.
Зургийн цомог
×
1 / 4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.