🔴LIVE: Н.Алтанхуяг: Оюутолгойн сонсголд гэрчээр оролцоно. Манай Засгийн үед юу болсныг баримттай ярина

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд энэ сарын 8-12-нд зохиогдох Оюутолгойн сонсголд гэрчээр оролцох аж. Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулагчдыг шууд буруутгаж болохгүй. Гэхдээ 2019 онд ногдол ашиг өгдөг болно гэсэн хаана байна?" хэмээн асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол хийх гэж байгаа дэмжиж байгаа.

Манай Засгийн газрын үед Оюутолгойн талаар юу ярьж байсан юм, ямар бодлого барьж байснаа олон нийтэд хүргэе. Олон нийт ч гэсэн мэдэж аваг. Оюутолгой гэхээр л аймар мангас шиг юм яриад байгаа. Юунд нь оносон юм, юун дээр алдсан юм, цаашид яах ёстой юм гэдгээ ярьцгаая. Тэрнээс гадаадын хөрөнгө оруулагчдыг "Аа чи муу биднийг идэж байна!" гэж болохгүй шд.

Сонсголд дуудахаар нь юу ярьж байснаа эргэж харлаа. Арван хэдэн жилийн өмнөх асуудал шд. Тэрнээс хойш тархи толгой ч муудсан байна. Тэгсэн би Оюутолгойн асуудлаар УИХ дээр мэдээлэл хийж байсан юм билээ. Манай Засгийн газрын үед "Ингэж өөрчлөх ёстой" энэ тэр гээд нэлээд огцом алхам хийсэн байна лээ, сүүлд бодож байхад. Гадаад, дотоодгүй цочоосон шд. 

Манай Засгийн газрын үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Ганхуяг гэсэн гурван сайдтай ажлын хэсэг гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт хоёр орчим ам.доллараар хэтэрсэнийг шалгаж байсан байна лээ. Анхны хөрөнгө оруулалтаас нэмчихгүй юу. Манай гурван сайд сонсголд ирэх байх гэж найдаж байна. 

Нөгөө ногдол ашиг авах маань юу болсон билээ? 2019 онд ногдол ашиг авна гэж байсан шүү дээ. Манай үед "Дубайн гэрээ"-ний тухай яригдаж байсан. Үүнийг бид батлаагүй. Баталчихаар ногдол ашиг авах хугацаа хойшлох гээд байсан байхгүй юу... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.