🔴LIVE: Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг ашиггүй гэж долоон хүн үзэж байсан. Тэрний нэг нь би учир сонсголд гэрчээр дуудагдсан

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд Оюутолгойн гэрээг ашиггүй гэж үзэж байсан долоон хүний нэг гэв. Тиймдээ "34 хувиа зарж, гадаадад 100 хувь өгч болохгүй. Бид баялгийн эзэн учир 50 хувиа эзэмших ёстой. 400 тэрбум ам.долларын орд шүү дээ" хэмээн үзэж байна. 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 
-Оюутолгой бол дэлхийд хоёрхон байдаг ордын нэг. Энэ бол зэсийн орд биш, алтны орд. "Бороо"-гийн орд 50 тонн алттай гэдэг шүү дээ. Энд 1800тонн алт бий. Оюутолгой дээр 10 мянган хүн ажиллаж байгаа гэдэг. Үнэндээ бол мянгахан хүн л ажиллаж байгаа. Ашгийн 95 хувь нь гадагшаа урсаж байна. Ийм л Монгол Улсад ашиггүй, эх орноосоо урвасан гэрээг хэдхэн хүн хийчихсэн юм. 
Бидний хийж байгаа хэрүүл жижигхэн. Сая жишээ нь, УИХ-ын гишүүдийн тэтгэмж гээд баахан хэрэлдлээ шд. Тэр бол Оюутолгойн зээлийн хүүд өдөрт төлж байгаа мөнгөнөөс жижигхэн юм байхгүй юу. Дөрвөн жилд нэг удаа өгдөг юм байсан.
Сая бас талбай дээр жагсаал болсон доо. Монголыг тэжээх, монголын баялгийг хулгайлаад байхад тэр хүмүүс юу хийж байсан бэ?! Оюутолгойн зээлийн хүүнд нэг өдөр төлж байгаа мөнгө нь арван тэрбум төгрөг. Гэтэл бүгдээрээ тайван амгалан яваад байх юм. Би үүнийг үнэхээр гайхаж байна.
Солонгосчууд байсан бол яах байсан? Замыг нь шууд хаагаад, жагсана. Испанчуудыг хар, Сербичүүдийг хар! Сербичүүд сая жагсаал хийж байгаад Рио Тинтог зогсоочихлоо. Гэтэл монголчууд хувиа хичээсэн ард түмэн. Өөрсдөө л болж байвал болоо. Бусдыг "тэмц" гэчихээд л, өөрөө зурагт үзээд л суугаад байна. Ийм байхад яаж сайхан амьдрах юм бэ! Сайхан амьдралыг энд хулгайлаад байна шүү дээ. 
Оюутолгойд эзэмшиж байгаа 34 хувийг заръя гэж ярьдаг болсон. Хэрэв ингэвэл Рио Тинто цааш нь зарчихна. Яагаад зарж чадахгүй байна вэ гэхээр 34 хувь нь манайд байгаа байхгүй юу. Зориуд заруулах гэж тийм яриа гаргаад байна. Харин үүний оронд 50 хувь болгох ёстой. Энэ бол бидний баялаг. Энэ орд бол 400 тэрбум ам.долларын орд шүү дээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.