🔴Т.Доржханд: Оюутолгойн сонсголоор олон жилийн хэрүүл тэмцэлд цэг тавьж чадна гэвэл гэрчээр оролцоно

AI хөрвүүлсэн

ХҮН намын дотоод асуудал болон Оюутолгойн сонсголын талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд:

-ХҮН намыг сөрөг хүчин байгаасай гэсэн цөөхөн хэсэг хүмүүс байна. 2020-2024 онд ХҮН нам УИХ, Нийслэлийн түвшинд маш хүчтэй сөрөг хүчин байсан. Авлига, томоохон асуудлуудыг гаргаж ирж, бодитой шүүмжлэлүүд хийж, үр дүн гаргаж байсан. Зарим гишүүд одоо хүртэл сөрөг хүчний шүүмжилсэн байр суурьтай байх ёстой гэж үзэж байна. Гэтэл ХҮН нам дараагийн түвшинд хүрч, зөвхөн шүүмжлэх биш, ачаа үүрч, ажил хийдэг болсон. УИХ-ын сонгуульд асуудал шүүмжлэх биш, хийсэн ажлаараа дүнгээ тавиулдаг жишиг рүү Монгол Улс орохгүй бол бид 35 жил муудалцаж, хэрэлдсээр ирлээ. Үүнийг засахын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Ядаж дөрвөн жилийн тогтвортой засаг, бодлогын орчин хэрэгтэй.

Энэ шийдвэртээ итгэлтэй байгаа ч, үүнийг хүлээж авахгүй цөөхөн хэсэг хүмүүс бий. Үүнийг хүндэтгэж байна. Гэхдээ улс төрийн намын шийдвэр олонхоо дагадаг. ХҮН нам хүний нөөцтэй, тодорхой бодлоготой. Улс төрийн намын тухай хуулиар орж гарах асуудал нь тухайн хүний шийдэл.

Өмнөх Засгийн газрын үед Оюутолгойн гэрээ сайжруулах ажлын хэсэгт би орж байсан. ХҮН намд санхүүгийн мэргэжилтэй олон хүн бий. Санхүүгийн модель дээр ажиллаж байсан хүмүүсийг суулгаад, загвар гаргаж өгсөн. Үүний үр дүнд хэлэлцээр амжилттай болсон гэж би хувьдаа дүгнэдэг. Ажлын хэсэгт байсан учраас Оюутолгойн асуудалд холбогдуулан дуудсан байх. Шаардлагатай бол гэрчээр очиж болно. 15 жил Оюутолгойн асуудлаар хэчнээн улс төржив! Үүнд цэг тавихгүй үргэлжлээд байгаад харамсаж байна. Тиймээс цэг тавьсан уулзалт байх юм би оролцоно гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.