🔴О.Батнайрамдал: Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, өнөөгийн нөхцөл байдал үүссэн

AI хөрвүүлсэн

УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Оюутолгойн Хянан шалгах түр хорооны сонсгол дараагийн долоо хоногийн даваа гарагт эхэлнэ. Нотлох баримт, шаардлагатай мэдээлэл авах хүрээнд 300 орчим хүнийг гэрчээр дуудсан. Мэдэгдэх хуудас авсан гэрчүүдийн дийлэнх нь "Ирнэ" гэх хариуг өгсөн.

Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудагдсан бол ирээд, зөв мэдүүлгээ бүтэн агуулгаар нь өгөх хуулийн зохицуулалттай байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, мөн зориудаар ирэхээс зайлсхийвэл хууль зөрчсөн хэргээр шийтгэлтэй гэсэн үг. Хэрвээ худал мэдүүлэг өгөх юм бол эрүүгийн хариуцлагатай.

Өнөөдрийн байдлаар 92 мянга орчим хуудас нотлох баримт цугласан байна. Гэхдээ тэр дундаас 50-иас дээш хувь нь байгууллагын нууц, төрийн болон албаны нууц, маш нууц гэсэн тамгатай. Ард түмний нээлттэй сонсгол дээр ямар нэгэн нууцын тамга гарсан баримтыг ашиглах боломжгүй.

Сонсголын дараа нэгдсэн тайлангаа гаргаад, энэ арванхоёрдугаар сардаа багтаж УИХ-аар оруулж, УИХ-ын тогтоол болгох хуулийн үүрэгтэй болсон. 

-С.Баяр гуай сонсголд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна лээ?

С.Баяр Ерөнхий сайд байхдаа хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж, өнөөгийн нөхцөл байдал, үр дагавар үүссэн. Тэгэхээр нэгэнтээ Ерөнхий сайд байгаад, өндөр албан тушаал хашаад, энэ том шийдвэрийг гаргаж байсан бол тухайн үедээ юу бодож, ямар шийдвэр гаргаж байсан талаараа Хянан шалгах түр хорооны 11 гишүүний асуултад ирээд хариулчих хэрэгтэй гэж бодож байна. Асуудал байхгүй бол ирээд хариулчих нь зөв шүү дээ. Ард түмний бас том хүлээлт байгаа болов уу гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 4 өдөр өмнө
40К-ын хуйлгаан хүчирхийлэгч новш хүүхэн солигч пиз... авилгачин МАН-тайгаа адилхан С.Баяраа новш ард түмнийг хүндэлж ирж сонсголд оролцох ёстой шүү дээ. С.Баяр Өөртэйгээ адил МАН-даа томорно биз новш минь ард түмнийг хүндэл ирж хуйлгаа,авилгаа тайлбарла тэгэхгүй бол авилгын байр, хөрөнгийг чинь шатаана шүү!!!!!!!! Анхааруулъя новш минь.Чи МАНдаа томор ард түмэнд бол яасан ч чадахгүй гээ мэдэж аваарай дахин сануулъя.