🔴Б.Пүрэвдорж: Төр ямар гавьяа байгуулсан гэж байраа зарж байгаа иргэнээс хоёр хувийн татвар авах юм
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Төр ямар юм гийгүүллээ гэж байраа зарж байгаа хүмүүсээс хоёр хувийн татвар аваад байгаа юм бэ? Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авсны үндсэн дээр, иргэн орон сууцаа анх удаа борлуулах тохиолдолд л хоёр хувийн татвараас чөлөөлөх заалтыг Их Хурлаар оруулна.
ААН-үүдийг нэг удаагийн татвараас чөлөөлөх санаачилгын тухай Засгийн газрын байр суурь гараагүй байхад би Их Хурлын гишүүн, тодорхой бодлого тодорхойлогч хүний хувьд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Өнөөдрийн хууль тогтоомжийн дагуу ард иргэд, ААН-үүд татвараа төлөх ёстой. Мэдээж эдийн засаг хүндэрч, ялангуяа НӨАТ-ын 10 хувийн татвараас болоод ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож байгаа юу гэвэл тийм. Тийм учраас Засгийн газраас оруулж ирсэн НӨАТ-ын татварыг таван хувь болгох асуудлыг наашлуулах ёстой.
Би хувьдаа НӨАТ-ын татварыг таван хувь болгож, буцаан олголт нь хоёр хувь, нийтдээ гурван хувь төлөх хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч харамсалтай нь өнөөдрийн Их Хурал, Засгийн газар үүнийг дэмжихгүй байна. 2024 оны АН-ын мөрийн хөтөлбөрт татварыг таван хувь болгох заалт орсон. Үүнийг 2028 оны мөрийн хөтөлбөрт оруулах, батлуулах ажлыг хийнэ гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.