🔴Э.Болормаа: Татварын орчин бизнест ээлгүй байна. Гэсэн ч татварын өрийг өршөөнө гэдэг зохисгүй
Татварын өршөөлийн тухай хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаа байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Татварын өршөөлийн хуулийг өмнө нь хэд хэдэн удаа баталж байсан. Өмнөх шийдвэрүүдийн үр дүнг судалж байж дахиж ярих ёстой болов уу. Эерэг үр дүн авчирсан уу, сөрөг үр дүн авчирсан уу? Миний хувьд бол жоохон залхуу шийдэл юм болов уу гэж бодож байна. Татварын орчинд сайжруулах зүйлс олон байна. Татварын орчин бизнест ээлгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Харин татварын өрийг шууд өршөөнө гэдэг бол зөв зохистой зүйл биш. Татвараа төлж байгаа хүмүүст сөрөг нөлөөтэй.
Энгийнээр бодоход, зөв явсан хүнд ямар ч дэмжлэг, эерэг тал байдаггүй. Буруу явсан нь дэмжигдээд байдаг ийм нийгмийн суурь чиг хандлага руу явуулчихна. Цаашлаад зөвхөн ААН-үүд биш, бусад бүх юм руу халих магадлалтай. Бид нар нийгэмд ямар стандарт, ямар үнэт зүйл тогтоож байна, зөв, бурууг юугаар тодорхойлж байгаа юм, энэ бүхний ялгаа зааг үгүй болж эхэлж байна.
-Орон сууц борлуулахад төлдөг хоёр хувиас чөлөөлөх асуудал яригдаж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь аливаа асуудлаар 100 мянган иргэнээс дээш хүний гарын үсэгтэй өргөдөл үүсгэнэ гэдэг бол Монгол Улсын хэмжээнд олон нийтийн өндөр дэмжлэгтэй асуудал гэсэн үг. Тэгэхээр УИХ эдгээр асуудлыг маш нарийн нухацтай авч үзэх ёстой. Тэр хэмжээнд ч гэсэн ажлын хэсэг байгуулаад, яг нарийн ширийн зүйлийг нь ярих ёстой байх гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.